Өнөөдрийн байдлаар 0-17 насны 1,620 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувийг эзэлж байгаа юм. Дээрх хүүхдүүдийн 1,601 нь дотоодод халдвар авсан бол 22 нь эцэг, эхтэйгээ гадаадаас чартер нислэгээр ирсэн тул зөөвөрлөгдсөн тохиолдол гэж бүртгэжээ.
20-оос доош насныхан коронавируст халдвараар хөнгөн өвчилж буй. Тиймээс халдвар авсан хүүхдүүдийн хувьд ямар нэг байдлаар биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол байхгүй юм байна.