Италийн тансаг эдлэлийн Валентино брэнд саяхан Японы зах зээлд гаргах 2021 оны хавар, зуны загваруудынхаа сурталчилгааг цацаж эхэлжээ.
Ингэхдээ Японы загвар өмсөгч Кокиг оролцуулсан өвөрмөц фото, видео сурталчилгааг цацсан байна. Гэвч сурталчилгааны агуулга япончуудын ширүүн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан тул ашигласан материалуудаа вэбсайт, сошиал хуудаснаасаа устгаж, Японы олон нийтээс уучлал гуйжээ.
Коки нь загвар өмсөгчөөсөө гадна Японы алдартай хөвгүүдийн хамтлаг асан SMAP-ийн гишүүн Такуяа Кимурагийн охин гэдгээрээ алдартай юм байна.