Коронавирусний шинэ хувилбар тархсаны улмаас манай улсад халдварын дөрөв дэх давлагаа дэгдэж байна гэж АНУ-ын тархвар судлаач Майкл Остерхолм мэдэгджээ.
“Бид нэг ёсондоо шинэ цар тахлын дунд байна. Сайн мэдээ гэвэл вакцинууд Их Британийн хувилбарын эсрэг үр дүнгээ үзүүлж байна. Гэсэн ч Их Британийн хувилбараар ихэвчлэн хүүхдүүд халдварлаж, насанд хүрсэн хүмүүстэй ижил түвшинд халдвар тарааж байна. Ийм нөхцөлд эрх баригчид дунд сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан төлөвлөгөөгөө эргэн харах хэрэгтэй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.
Өмнө нь АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Рошель Валенски иргэдийн дунд халдварын тохиолдол нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлж, үүний улмаас дөрөв дэх давлагаа дэгдэж болзошгүйг цохон дурджээ.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д халдварын 31.4 сая тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 568 мянга гаруй хүн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт жагсаж байгаа юм.