УИХ-ын гишүүдийн хоёр туслахаас Covid-19 халдвар илэрч, батлагджээ.
УИХ-ын Тамгын газрын бүх ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд хамруулсан. Дээрх хоёр тохиолдол өчигдөр /2021.04.06/ батлагдсан байна. УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа юм.
Дөнгөж сая УИХ-ын Тамгын газраас ‘Ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажилла’ гэсэн чиглэлийг өгсөн байна.
ЭМЯ-наас өнөөдөр /2021.04.07/ өгсөн 11:00 цагийн мэдээллээр 575 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан тухай мэдээлсэн. Ингэснээр халдварын улмаас нас баралт нийт 17 боллоо.