Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд тус дугаарт иргэдээс нийт 434 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.01 минут байна.
Мөн ‘Нийслэлийн мэдээ’ фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас долоон иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 217 буюу 50 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.