Монгол Улсын Засгийн газар яг одоо хуваарийн дагуу хуралдаж байна. Дотооддоо ‘Сovid-19’-ийн халдвар алдаж, тусгаарлалтаас гарсан олон улсын тээврийн жолооч болон эхнэр, хүүхдээс нь халдвар илэрсэн учраас нийслэлд 3 хоногийн хөл хорио тогтоогоод байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар ‘Сovid-19’-ийн халдварын талаар яаралтай авах арга хэмжээ, цаг үеийн шуурхай асуудлыг хэлэлцэж байна.