Олимпын аварга Н.Түвшинбаяраас коронавирусийн халдвар илэрсэн. Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт ганцааранг нь тусгаарласан, биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж мэдээллээ.Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярын давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Өнгөрсөн лхагва гарагт давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан гэнэ. Тэрбээр эхний тунгийн вакцинаа хийлгүүлсэн байжээ.