Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах ажил өнөөдрөөс эхэлжээ.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөс хөл хорионы хугацаанд хот нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна.
Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэгийн нэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр маргааш хийхээр эхлүүлээд байна. Бөөгнөрөл их үүсдэг, бохирдол ихтэй 72 автобусны буудлыг 2 бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.