Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,384 хүний сорьцод шинжилгээ хийхэд 889 хүнээс коронавирус илэрлээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 22,884 боллоо.
Мөн хугацаанд 524 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар нийт 12,401 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 49 хүн нас бараад байна.