Манай улс 10 сарын хугацаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж чадсаны эцэст энэ халдварыг дотооддоо алдчихлаа. Одоо тэгэхээр урьдчилан сэргийлэх чиглэлд хүн бүр анхаарч, халдварыг цаашаа тархаахгүй байх тал дээр хаа хаанаа анхаарч байна. Тухайлбал Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1000 ор чөлөөлж, бэлэн байдлыг хангаж байгаа талаар УОК-ын хурлын үеэр мэдээллээ. Тухайлбал ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг дүүргийнх нь эмнэлэгрүү шилжүүлэх байдлаар 250 ор гаргаж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан сонсогчдыг зочид буудалруу шилжүүлж, 250 орчим ор чөлөөлж байна. Мөн Яармагийн эмнэлэгт 300 ор дэлгэхээр өнөөдрөөс ажиллаж эхэлсэн байна. Энэ байдлаар нийт 1000 ор бэлдэж байна. Харин эмч, эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас, хэрэглэлийн 3 сарын нөөц бэлджээ. Коронавирусийн халдвар алдагдсан байх өндөр магадлалтай ‘Эрхсаран’ сувилалд тандалт, судалгаа хийгдэж эхэлсэн учраас удахгүй хариу нь гарна.