• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ

2021-04-22
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retail” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, “BGF Retail” ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, “BGF Retail” ХХК-ийн дарга Кён Жун И нар болон албаныхан оролцлоо.

Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл. CHIP багцыг худалдан авах санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхөд дээрх дэмжлэгийг үзүүлнэ. CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, орон нутагт ногоон ажлын байрыг бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрийн дотор дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ буурч, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл буурахад хувь нэмэр оруулах юм. Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж.

Нийслэлийн хүн амын 50.7 хувь нь инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байгаа бөгөөд агаарын бохирдлын 56 хувийг гэр хороолол болон халаалтын зуух, 20 хувийг автомашин, 10 хувийг цахилгаан станц, 14 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна.

ShareTweetShare
Previous Post

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо

Next Post

Хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийг Б.Мягмар ахална

Next Post
Хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийг Б.Мягмар ахална

Хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийг Б.Мягмар ахална

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан