Монгол Улсад сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1263 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 29219 болсон байна. Эмнэлгээс шалтгаалах халдварын гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Улаанбаатарт шинээр 1144 тохиолдол бүртгэгдэж, нийслэлд нийт 25388 болсон бол орон нутагт 116 тохиолдол батлагдаж, нийт 3249 тохиолдол боллоо. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас таван хүн нас барлаа.
- 86 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 14-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүн хэлбэрээр нас барсан.
- 71 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд оношлогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
- 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.
- 72 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт нас барав.
- 77 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 74 боллоо. Түүнчлэн 72 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 3-нд Covid-19-ийн халдвараар оношлогдсон ба хорт хавдраар нас барлаа.
Үүнээс гадна 487 хүн эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 14745 боллоо.