Энэ удаагийн хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасныг дөрөвдүгээр сарын 9-нд танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг зарласан. Уг мөнгийг “Оюу толгой” компанийн төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлсэн. Тэгвэл хөл хориог дахин сунгахдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдаагүй гэдгийг тэрбээр тайлбарлахдаа “Засгийн газраас цар тахлын үед иргэддээ дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч буй. ААН-үүдийн дэмжлэгийн тухайд эрчим хүч, ус, дулаанаас чөлөөлөх, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр шийдвэр үргэлжлээд явна.
Хавар, бүтээн байгуулалтын ажил ид өрнөх урин цаг эхэлж байхад хөл хорио тогтоохоос аргагүй байгаа учраас эдийн засаг, нийгмийн асуудлыг бүх чиглэлээр зогсоохгүй байх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ” гэлээ.