• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Ардчилсан намын жинхэнэ дарга тодорно

2021-04-26
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Ардчилсан намын жинхэнэ дарга тодорно

Энэ долоо хоног Монголын улс төрд халуухан үйл явдлууд өрнөнө. Учир нь парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, зарлана. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-наас ирэх сарын 2-ны өдрүүдэд болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зохион байгуулагдахаараа онцлог. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэхүү заалт нь батлагдсан цагаасаа хойш маргаан дагуулж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөх боломжтой эсэх асуудал асуултын тэмдэг байсаар өнгөрсөн долоо хоногт шийдэгдэв. Тодруулбал, Цэц Үндсэн хуульд тусгасан дээрх заалтыг оны өмнө баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг УИХ хүлээн авсан.

Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Тиймээс ойрын үед УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, Үндсэн хуулийн дээрх заалтыг тусгана.

ХОЁР ДАРГАТАЙ АН-ЫН АСУУДЛЫГ ДЭЭД ШҮҮХ МУХАРЛАНА 

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор маргаан дагуулсан нэг асуудал нь ийн шийдэгдсэн бол хоёр дахь асуудал нь Мягмар гаригт буюу маргааш тодорхой болно. Өөрөөр хэлбэл, АН-аас шинээр “төрсөн” хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар мухарлана. Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд АН хоёр тусдаа намын даргаа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нь албан ёсоор АН-ын даргаар бүртгэгдэх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар өмнөхНИЙТЛЭЛДЭЭ онцолсон.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан нь Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар юм. Мөн Э.Бат-Үүл,  Х.Тэмүүжин, З.Энхболд нар горилж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өрсөлдөнө гэсэн мэдээлэл ч бий. Гэхдээ түүний хувьд одоогоор бие даагч статустай.

МАН-ын хувьд намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой. Нөгөөтэйгүүр МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүх гишүүдээсээ бус, намын Их хурлаараа тодруулдаг. Харин АН-ын хувьд бүх гишүүд дундаасаа буюу дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ. Уг дотоод сонгууль энэ долоо хоногт явагдаж, дээрх нэр бүхий горилогчдын хэн нь гишүүдээсээ олон санал авна тэр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших визээ авна гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө АН дотоод учраа олж нэгдэх зүй ёсны шаардлага тулгарч байна.

Өнгөрсөн хугацаанд уг асуудлаар хоёр тал хэдэнтээ уулзалт хийж, зөвшилцлийн ажлын хэсэг хүртэл байгуулсан боловч тусыг эс олсон. Иймдээ ч намын даргын дотоод сонгуулийг хоёр тусдаа зохион байгуулсан нь өдгөө Дээд шүүхийн эцэслэх асуудал болж хувирсан. Шинээр сонгогдсон дарга нарын хандлага, харилцан буулт хийх чадвараас намын эв нэгдэл хамаарна гэдгийг АН-ын зарим гишүүн хэлж буй.

ShareTweetShare
Previous Post

Энэ сарын 30-нд ихэнх нутгаар дулаарна

Next Post

Нийтийн тээвэр 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.

Next Post
Нийтийн тээвэр 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.

Нийтийн тээвэр 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан