Монгол Улсын 2021 оны Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуулийн хороонд Монгол улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өрсөлдөхөө илэрхийлж, материалаа өнөөдөр /2021.04.30/ хүлээлгэн өглөө. Р.Амаржаргал “Ардчилсан нам өөрийн дүрмийн дагуу дотоод сонгуулиа зохион байгуулах гэж байна. Ардчилсан намын гишүүд та бүхний хариуцлагатай, сонголтоо зөв хийх нь нэн чухал учраас АН-ын нийт гишүүд маань цахим сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцож, олон том ялалтуудыг эхлүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцоллоо.
Монгол улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль 2021 оны тавдугаар сарын 1-нд цаxимаар явагдах юм байна. Дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид шаардлагын дагуу материалаа бүрдүүлж өгөх бөгөөд тус хороо нь нэр дэвшигчийг намын нийт гишүүдээс санал авах ажиллагааг цахимаар зохион байгуулах юм байна.