• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна

2021-05-02
in Онцлох мэдээ, Улс төр
0
У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна

МАН-ын Удирдах Зөвлөл болон Бага хурал өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр дэмжлээ.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ‘Надад итгэл хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн МАН-ын мянга мянган гишүүд, намын Бага хурлын журмын нөхөд та бүхэндээ гүн талархаж байна. Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох сайн засаглалыг бий болгохоор олон жил бид ярьж, зохих арга хэмжээ авсан боловч санасан хэмжээнд хүрч чадсангүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн хүсэл мөрөөдөлтэй, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрах боломжтой. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн мөрөөдөж, хүсэж шахаж шаардаж байна. Монголын төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй.

Миний бие Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялгийн эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно

Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус, шударга шүүх прокурорын байгууллагатай байх явдал. Ийм учраас хууль шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөө рүү шилжүүлэн атгадаг, гэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж ард иргэдийг тамлан зовоодог, улс төр эдийн засгийн зорилгоор хэргийг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажиллах хараат бус хууль, шүүхийн байгууллагыг бий болгохын төлөө хүчин зүтгэх болно. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.

Мөн монгол хүн байгалийн баялгаа адил тэгш хүртэх нь шударга ёсны тэмцлийн нэг зарчим. Сүүлийн жилүүдэд шударга ёсны төлөө явуулсан тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уул зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэрийн газраас ард түмний мэдэлд эргүүлэн авлаа. Үүний үр дүнд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх аж ахуйн нэгжүүдийг тог цахилгаан, дулааны зардлыг төрөөс хариуцаж, сайн түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган болгон нэмж, иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олголоо. Энэ бүхэн монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо.

Энэ бүхэн шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж Оюу толгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.

Миний бие Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялгийн эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно”‘ гэв.

ShareTweetShare
Previous Post

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ДАРХЛААЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Next Post

Л.Энхсайхан: Спутник V вакцины хоёрдугаар тун ирэх хугацаа хойшилж магадгүй

Next Post
Л.Энхсайхан: Спутник V вакцины хоёрдугаар тун ирэх хугацаа хойшилж магадгүй

Л.Энхсайхан: Спутник V вакцины хоёрдугаар тун ирэх хугацаа хойшилж магадгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан