• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Б.Бямбадорж НЭМГ-ыг самарч, бүтэц нь улам ‘данхайжээ’

2021-05-03
in Дэд онцлох, Нийгэм
0
Б.Бямбадорж НЭМГ-ыг самарч, бүтэц нь улам ‘данхайжээ’

Ний нуугүй хэлэхэд Нийслэлийн эрүүл мэндийн газрыг Б.Бямбадорж самарч, цар тахлын үед бүтэц нь улам ‘данхайжээ’. Уг нь бол өмнөх удирдлагыг нь коронавирусийн цар тахлын үед ажлаа хийж чадахгүй байна гэж үзээд сайжруулах асуудал хөндөгдсөн ч сиймхийг ашиглаж, Өвөрхангайн гишүүдийн лоббигоор Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаар томилсон гэдэг. Гэвч Б.Бямбадорж сайжруулах нь байтугай бүтцийг нь данхайлгаж, дэд даргынхаа тоог хүртэл хоёр болгож, бараг нэг даргад нэг мэргэжилтэн хүртэл ногдох байдлаар бүтццээ зохиож, хотын даргаар батлуулаад авсан байна. Товчхондоо 60 ямаанд 100 ухна гэдэг л болж байгаа юм байна. Тус газрын мэргэжилтнүүд цар тахлын үед ачаалал ихтэй ажиллаж байгаа хэрнээ айдас хүйдэстэй ажиллах болсныг нуух аргагүй.

Өнөөдрийн байдлаар тус газрын ажилтнууд ажил хаях хэмжээнд хүрсэн байна. Учир нь Б.Бямбадорж даргынх нь харилцаа хандлага, ажлын байрны дарамт шахалтаас үүдэн тус газрын тавь гаруй алба хаагч ажлаа хэвийн хийх боломжгүй хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал, Б.Бямбадорж НЭМГ-ын  даргын албан тушаалд ирснээр бүтцийн өөрчлөлт хийж, таван хэлтсийг найм болгон өөрчилж, төрийн албан хаагчдын ажлын байрыг өөрчилснөөр өөрсдийн мэргэжлийн бус ажлын байранд очиж, тухайн ажилдаа дадлагашихад хугацаа алдаж байгаа нь цар тахалтай тэмцэж байгаа энэ үед төрийн алба хаагчдын сэтгэлзүйд маш том дарамт болж байгааг тус газрын нэр бүхий алба хаагчид хэлж байна. Тийм ч учраас өчигдөр (2021.04.29) НЭМГ-ын ажилтнууд “Б.Бямбадоржийн удирдлагад үргэлжлүүлэн ажиллах боломжгүй” гэдгээ Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, болон Төрийн албаны зөвлөлд албан бичгээр хандан мэдэгджээ.

НЭМГ-т үүсээд байгаа асуудлыг тодруулбал, Б.Бямбадорж нь тус газарт ажиллаж байгаа ажилтнуудыг нэг нэгээр нь өрөөндөө дуудаж, “өргөдлөө өгөөд ажлаасаа гар” зэргээр удаа дараа дарамталсан байна. Мөн бүтцийн өөрчлөлт нэрээр ажилтнуудыг албан тушаал сэлгэн байршуулахдаа өөрийн эзэмшсэн мэргэжлээс нь өөр албан тушаалд томилох, ингэхдээ сонсох ажиллагаа явуулаагүй зэргээр зөрчил гаргасан гэдгийг алба хаагчид нь хэлж байна. Түүнчлэн коронавирусийн халдвартай холбоотойгоор тус газрын алба хаагчид амралтын өдрөөр, шөнө оройн цагаар жижүүрлэн ажиллахад илүү цагийн цалин хөлс олгодоггүйг хэллээ.

НЭМГ-т ийнхүү удирдлагын хямрал нүүрлэсэн учир тус газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагынхан ч нэгдсэн чиглэлгүй болж, ажлын горим, чанар алдагдаж байгаа аж. Тодруулбал, харьяа эрүүл мэндийн байгууллагууд, нэн ялангуяа Өрхийн эрүүл мэндийн төвүүд НЭМГ-ын гаргаж буй чиглэлтэй санал зөрөлдөж, асуудал үүсээд байгаа юм байна.

Б.Бямбадоржийн тухайд өмнө нь УНТЭ-ийн даргаар, дараа нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ТНБД-аар ажиллаж байхдаа тендерийн асуудалд холбогдон шалгагдаж байсан нэгэн юм.

Улс даяараа цар тахалтай тэмцэж, Улсын нийслэл нь халдварын голомт болчихоод байгаа энэ үед нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудаа нэгдсэн удирдлага, аргазүйгээр хангаж, хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа сэтгэл санааг өргөж байх ёстой цаг атал  ийнхүү бүтцийн өөрчлөлт нэрээр удирдах байгууллагын алба хаагчдыг бужигнуулж, тэдний ажлаа тайван хийх нөхцөл боломжийг эвдэж, ажлын байрыг нь булаахаар санаархан дарамталж байгаа уг үйлдэл нь зүйд үл нийцмээр. Б.Бямбадорж НЭМГ-ыг удирдлага арга зүйгээр хангаж чадахгүй самарч байгааг нь тус газрынхан тэвчиж чадахгүй учраас ТөриН албаны зөвлөл, Хотын дарга гээд хүмүүст үе шаттай хандаж байгаа ч хариуцлага тооцож, энэ хууль бус үйлдлийг нь зогсоож чадахгүй бол дараа дараагийн алхмаа хийх болно гэж ажилтнуудынх нь төлөөлөл мэдээлж байлаа.

ShareTweetShare
Previous Post

Харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах үүрэг өглөө

Next Post

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ

Next Post
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан