Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшнийг 10 см давж, үерлэнэ.
Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон гол дагуу аялаж салхилж буй иргэдийг шар усны үерийн аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.