• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

ЗГ: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол 50 мянган төгрөгөөр урамшуулна

2021-05-04
in Нийгэм, Онцлох мэдээ
0
ЗГ: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол 50 мянган төгрөгөөр урамшуулна

Засгийн газар өнөөдөр (2021.05.05) ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээллээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн тоо буурчээ. Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс  Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Тодруулбал, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Нийслэлд хүнсний талон авдаг 47 мянган насанд хүрсэн вакцин хийлгэх ёстой иргэн байдаг. Үүний 29 мянга нь вакцины нэгдүгээр тундаа ч хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатарт төрөл бүрийн халамжид хамрагддаг 211 мянган иргэн байна. Үүний 81 мянган иргэн нь вакциндаа хамрагдаагүй байгаа юм. Иймээс ирэх саруудад бүх төрлийн халамж, хүнсний талоныг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс шалтгаалж олгоно. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа. Иймээс ард иргэд нийгмийн хариуцлагаа ухамрсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй байна.

Өнгөрсөн жил 2021 оны төсөв батлахдаа эрүүл мэндийн салбарын багцийг 1.4 их наяд төгрөг гэж баталсан. Өөрөөр хэлбэл, сардаа 120 тэрбум орчим төгрөгийн гүйцэтгэл гарч байх ёстой салбар. Гэтэл тавдугаар сар гарчихаад байхад дөнгөж 220-иод тэрбумын гүйцэтгэлтэй явж байна. Өөрөөр эхэлбэл, төсвийн шинэчлэлийн хүрээнд салбарын санхүүжилтийн хувьд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл удаашралтай байсан тал бий. Иймээс Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэд гаргаад явах шийдэлд хүрсэн.

Вакцинжуулалтын цэгүүдэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд бүтээмжээрээ үнэлэгдэж, цалин нь очно. Өмнө нь тогтмол цалингаа аваад, илүү цагийн мөнгө ирэхгүй байна гэх гомдол гардаг байсан.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилан ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхлээд байна. Энэхүү гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд Covid-19-ийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний санхүүжилтийн журмыг Сангийн Яам болон Эрүүл мэндийн яам хамтран гаргалаа. Covid-19-ийг илрүүлж, оношлох, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, мөн хөнгөн хэлбэрээр өвдөж тусламж үйлчилгээ авч буй иргэдийг өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлэх болсон. Мөн өрх, сум, тосгонд хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэн, тусламж үйлчилгээ үзүүлэх санхүүжилттэй болсон. Эрсдэл өндөртэй хөнгөн, хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4 сая 300 төгрөг байхаар тарифыг шинэчлэн тогтоосон.

Шадар сайд С.АМАРСАЙХАН: Засгийн газрын хийсэн хэлэлцээрийн хүрээнд иргэдээ долдугаар сарын 1-ний өдөр гэхэд дархлаажуулалтад бүрэн хамруулах боломж бүрдсэн. “Спутник” вакцины сая тунг худалдан авах гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэвч ОХУ дотооддоо нийлүүлэлтээ хангаж чадахгүй, гадаад улс орон руу нийлүүлэх боломжгүй байгаагаас үүдэн татан авалт удааширсан. Сая тун вакцины гэрээ хийсний 20 мянган тун нь ирсэн. 65-аас дээш насны иргэдээ хамруулна.

ShareTweetShare
Previous Post

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй

Next Post

Хөл хориог сулруулах шийдвэрийг УОК танилцуулна

Next Post
Хөл хориог сулруулах шийдвэрийг УОК танилцуулна

Хөл хориог сулруулах шийдвэрийг УОК танилцуулна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан