• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Ванесса: Хэдэн ч удаа дахин амьдарсан би чамайг л сонгоно, Коби

2021-05-17
in Дэлхий дахинд, Спорт
0
Ванесса: Хэдэн ч удаа дахин амьдарсан би чамайг л сонгоно, Коби

Сагсан бөмбөгийн спортыг үндэслэгч Жэймс Нейсмитийн алдрын танхимын гишүүдийг мөнхлөх ёслолын арга хэмжээ өнөөдөр/2021.05.16/ зохион байгуулагдлаа. Алдрын танхимын энэ жилийн гишүүдээр Коби Брайант, Тим Данкан, Тамика Катчинс тэргүүтэй домогт тамирчид болон дасгалжуулагчид тодорсон юм.

Энэ өдрийн хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал нь өнгөрсөн жил харамсалтайгаар амиа алдсан Коби Брайантыг зарлах мөч байлаа. Коби Брайантыг түүний эхнэр Ванесса Брайант болон домогт Майкл Жордан нар төлөөлж, үг хэлсэн. Ингээд Ванесса Брайант хэлсэн үгийг хүргэж байна.

Ванесса Брайант: Би нөхрөө олны өмнө магтахаас зайлсхийдэг байлаа. Учир нь дэлхий даяар л түүнийг шагшин магтаж, шүтдэг байсан. Тиймээс түүнийг бодит амьдралд нь буцаан авчрах хэн нэгэн хэрэгтэй шүү дээ. Яг одоо тэр намайг диваажингаас хараад инээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь би түүнийг хамгийн алдартай тайзнуудын нэг дээрээс амжилтынх талаар ярьж, магтаж байна. Түүнийг гараа элгэндээ тэврээд “юу болоод байна?” гээд инээж байгааг төсөөлж байна.

Нөхрийг минь энэ танхимд элсэхэд тусалсан хүн бүрт баярлалаа гэж хэлмээр байна. Түүнд эргэлзэж байсан, түүнийг эсрэг зогсож байсан, түүнийг зорилгодоо хүрч чадахгүй гэж хэлж байсан хүн бүрт баярлалаа. Коби өөрийг нь хурцалж байсан эдгээр бүх хүнд талархах байсан. Энэ бүгдийн эцэст, тэр бүгдийнх нь буруу байсныг нотоллоо.

Хүмүүс үүнийг мэдэхгүй л дээ. Нөхөр маань маш их бэртэл гэмтэл авч, хичнээн зовиуртай байсан ч тоглодог. Тэр маань бага байхдаа аавтайгаа хамт цэнгэлдэхийн хамгийн арын суудал дээр дуртай тоглогчийнхоо тоглолтыг үзэх гээд сууж байснаа санадаг байсан. Тэр зүгээр л цэнгэлдэхэд тоглолт үзэх болсондоо баярладаг байлаа. Тэр ч утгаараа, Коби фэнүүдээ гомдохыг хүсдэггүй байсан. Ялангуяа түүний тоглолтыг үзэх гээд мөнгө цуглуулдаг, түүн шиг цэнгэлдэхэд тоглолт үзэх гэж догдолдог байсан хүүхдүүдийн урмыг хугалахыг тэр хүсээгүй. Би түүнээс нэг удаа гэмтэлтэй юм байж нэг тоглолтонд оролцохгүй яагаад амарч болдоггүй юм бэ гэхэд тэр надад хандан “Миний ганцхан тоглолтыг үзэх гэж мөнгөө цуглуулдаг фэнүүдийг яах юм бэ?” гэсэн. Тэр үнэхээр фэнүүдээ мартаж байгаагүй. Тэр боломжтой л бол тоглолтын минут бүрт талбайд байхыг хүсдэг байсан. Тэр фэнүүддээ маш их хайртай байсан.

Хүндэт Коби, Байж болох хамгийн сайн аав, хамгийн сайн нөхөр байсанд чинь баярлалаа. Үргэлж алдаанаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байсанд чинь баярлалаа. Үргэлж илүү байхыг хичээдэг байсанд чинь баярлалаа. Хэзээ ч бууж өгөөгүйд чинь баярлалаа. Шаргуу хөдөлмөрлөсөнд чинь баярлалаа. Гэр бүл болон охидууддаа баярлалаа. Биднийг тэжээх гэж цуцашгүй хөдөлмөрлөж, гайхалтай амьдрал бэлэглэсэнд баярлалаа. Өглөө 04.00 цагт босч бэлтгэл хийгээд өглөөний мэнд гээд намайг үнсээд, охидуудаа сургуульд нь хүргэж өгдөг байсанд баярлалаа. Цагийн хуваарь нь битүү байсан ч хэзээ ч төрсөн өдрийн баяр, бүжгийн концерт, сургуулийн шагнал гардуулах ёслол, охидуудынхаа оролцсон тоглолт, шоуг таслаж байгаагүйд баярлалаа. Гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг байсанд чинь баярлалаа.  Эцсээ хүртэл намайг хайрласанд чинь баярлалаа. Хэдэн ч удаа дахин амьдарсан би чамайг л сонгоно. Том охидууд болох Наталиа, Жианна нартаа хандаж хэлэхэд, аавдаа хамгийн шилдэг нь болоход туслаж, аавтайгаа өнгөрүүлэх байсан хугацаагаа золиосолсонд баярлалаа. Бага охидууд болох Бианка, Капри нартаа хэлэхэд, та нарыг өнөөдөр үүнийг харж байгаад баяртай. Аав нь гайхалтай хүн байсан. Тэр охидууддаа юу юунаасаа илүү хайртай. Эцэст нь, хонгор минь, чамдаа баяр хүргэе. Чиний нөр их хөдөлмөр, гаргасан золиос бүхэнд чинь баяр хүргэе. Чи надад “Хэн нэгэн дээр мөрий тавих хэрэг гарвал өөр дээрээ тавина” гэж хэлж байсан. Тэгвэл чи мөрийгөө авч чадлаа. Чи чадлаа. Чи алдрын танхимд элсч чадлаа. Чи бол жинхэнэ аварга. Чи зүгээр нэг MVP биш. Чи бол бүх цаг үеийн хамгийн агуу нь. Чамаараа бахараж байна. Чамайгаа үүрд, үргэлж мөнх хайрлах болно, Коби Бийн Брайант.

ShareTweetShare
Previous Post

Ерөнхийлөгч эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Next Post

Соёлыг эдийн засгийн бүтээлч салбар болгохыг уриаллаа

Next Post
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар гэм буруугүй бол гишүүнээсээ түдгэлзээд, шалгуулаад ороод ир

Соёлыг эдийн засгийн бүтээлч салбар болгохыг уриаллаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан