• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Орон нутаг

Энэ оны эхний дөрвөн сард 16.2 сая мал төллөжээ

2021-05-18
in Орон нутаг, Редакцийн сонголт
0
Улсын хэмжээнд нэг сая төл хүлээн аваад байна

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоолсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 16.2 сая (54.7 хувь) нь энэ оны эхний 4 сард төллөжээ.

Эм хонины 63.7, эм ямааны 52.7, үнээний 28.5, ингэний 22.8, гүүний 18.9 хувь нь төллөж, гарсан төлийн 95.8 хувь буюу 15.5 сая төл бойжиж байна.

Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (14.1 хувь) саяар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Том малын зүй бус хорогдол энэ оны эхний 4 сард улсын хэмжээнд 1474.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 551.2 (59.7 хувь) мянгаар нэмэгдэв. Харин энэ оны 3 дугаар сард 425.7 мянган толгой мал хорогдсон нь эхний 4 сарын хорогдсон малын 28.9 хувийг эзэлж байгаа бол 3 дугаар сард хорогдсон малын тооноос 82.5 (16.2 хувь) мянгаар багасжээ.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 811.6 мянга, хонь 506.2 мянга, үхэр 93.7 мянга, адуу 54.2 мянган толгой, тэмээ 8.6 мянган толгой байв. Нийт хорогдсон малын 55.0 хувийг ямаа, 34.3 хувийг хонь эзэлжээ.

Хорогдлыг аймгаар нь авч үзвэл энэ оны эхний 4 сард Баянхонгор аймагт 518.3 (35.2 хувь) мянга, Дундговь аймагт 227.6 (15.4 хувь) мянга, Говь-Алтай аймагт 176.3 (12.0 хувь) мянга, Өвөрхангай аймагт 160.3 (10.9 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 73.4 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоолсон 29.7 сая эх малын 396.4 мянга (1.3 хувь) нь энэ оны эхний 4 сард хорогджээ. Говь-Алтай, Дундговь, Баянхонгор аймагт хээлтэгч мал 35.5-149.3 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 70.2 хувийг эзэлж байв. Харин 13.5 мянган толгой хээлтүүлэгч мал хорогдсоны 6.5 мянган ухна, 5.2 мянган хуц, 1.3 мянган бух, 540 толгой азарга, 23 толгой ат аж.

Улсын хэмжээнд 2021 оны эхний 4 сард 4.4 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 (79.6 хувь) мянгаар багаслаа. Харин энэ оны 4 дүгээр сард 2.2 мянган толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх сард өвчнөөр хорогдсон малын тооноос 1.1 (97.5 хувь) мянгаар нэмэгдэв. Хорогдсон том малын 0.3 хувь нь өвчнөөр, 18.8 хувь нь аюулт үзэгдлээр, 80.9 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаар хорогджээ.

ShareTweetShare
Previous Post

Вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна

Next Post

Шинээр 349 хүнээс коронавирус илэрч, 7 хүн нас баржээ

Next Post
Орон нутгаас дайчлагдан ирсэн эмч нар тандалт, судалгааны чиглэлээр нэг сарын хугацаатай ажиллана

Шинээр 349 хүнээс коронавирус илэрч, 7 хүн нас баржээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан