• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Вакцины гэрчилгээг бусад улс оронтой харилцан тохирч, шууд нислэгүүдийг сэргээх санал тавьж эхэлжээ

2021-05-19
in Дэд онцлох, Нийгэм
0
Мьянмарт байгаа Монголын 6 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан. Энэ хугацаанд гадаадад гацсан монгол иргэдийг эх оронд нь авчрах, хилээр нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд яаралтай нутаг буцах хүсэлтэй байсан бүх иргэнээ эх оронд нь ирүүлээд байна.

Түүнчлэн энэ сард манай улс агаарын хилээ үе шаттай нээж, нислэг хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан иргэдээс олон асуулт Консулын газар ирээд буй тул Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын иргэд гадаад улс орон руу зорчиход ямар шаардлага тавьж байгаа вэ. Вакцин бүрэн тунг заавал хийлгэсэн байх ёстой юу?

-Дэлхийн улс орнууд хилээрээ нэвтрүүлж буй гадаадын иргэдэд янз бүрийн шаардлага тавьж байна.

Гэхдээ өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тун хийлгэсэн иргэдийг л нэвтрүүлнэ гэх хатуу шаардлага тавьсан улс орон байхгүй. Зарим улсын хувьд тодорхой вакцин хийлгэсэн бол оруулна, өөр вакцин хийлгэсэн бол хүлээж авахгүй гэх мэт яриа газар авсан байна. Энэ бол ташаа ойлголт. Улс орнууд вакцин хийлгэсэн хүмүүст нотлох баримт бичиг олгож эхэлсэн. Манай улс ч мөн олгож эхлээд байна. Хамгийн гол нь тус гэрчилгээг гадаад улс хүлээн зөвшөөрснөөр тухайн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, нэвтрүүлсэн тохиолдолд тусгаарлахгүй байх яриа хэлэлцээрийг Гадаад харилцааны яам хийж байна.

Гадаадад зорчих хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд тухайн улсын визийг авсан байх шаардлагатай. Одоогоор 117 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан байгаа. Иргэд гадаадад зорчиход ямар шаардлага тавих нь очих гэж буй тухайн улсаас нь хамаарна. Тиймээс очих гэж буй улсаа ямар шаардлага тавьж буйг сайтар судлах шаардлагатай гэсэн үг.

-Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн гадаадад зорчиход тухайн улсад тусгаарлах арга хэмжээ авах уу?

-БНСУ хоёр тун вакцин хийлгэсэн хүнийг тусгаарлахгүй байна гэж хүмүүс их асууж байгаа. Энэ бол зөвхөн тухайн улсын иргэддээ хамааралтай шийдвэр. Солонгос иргэн өөрийн улсдаа вакцины бүрэн тунд хамрагдаад гадаадын улсад зорчоод, буцаж эх орондоо очиход тусгаарлахгүй гэсэн.

Харин бусад улсаас ирж буй хүмүүс бүрэн тунд хамрагдсан бол тусгаарлах эсэхийг шийдсэн орон цөөн бий. Ихэнх улс гадаадаас ирж буй иргэдийг PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна.

БНСУ 14 хоног тусгаарлаж байгаа бол Европын орнууд 5-10 хоног тусгаарлах горим шаардаж байна. Харин вакцин хийлгээгүй хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлэсэн улс байхгүй.

-Гадаадаас эх орондоо ирж буй иргэдэд ямар шаардлага тавьж байна вэ?

-УОК-ын шийдвэрээр Монгол Улсад ирж буй бүх хүн вакцинд хамрагдаагүй, зөвхөн эхний тундаа хамрагдсан болон бүрэн тунгаа хийлгэсэн ч 14 хоног нь өнгөрөөгүй байвал 7 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Харин бүрэн тунгаа хийлгэснээс хойш 14 хоносон бол тусгаарлах байранд тусгаарлахгүй.

-Монгол Улс хилээ нээх шийдвэр гаргасантай холбогдуулж нислэгийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хилийн хязгаарлалтаас үүдэн гадаад улсад гацсан байсан иргэдийг татан авах ажил тавдугаар сарын 1-нд дуусгавар болсон гэж хэлж болно. Мөн Монгол Улс хилээ нээхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд тусгай үүргийн нислэгүүдийг энгийн горимд шилжүүлсэн.

Монгол Улс зөвхөн хилээ хаагаад, иргэдээ гадагш явуулахгүй байгаа мэт ташаа ойлголт иргэдийн дунд байна. Дээр дурдсанчлан дэлхийн 117 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоож, өөрийн орны иргэд болон тухайн улсад байнга оршин суудаг гадаад иргэдээ нэвтрүүлж байгаа.

Монгол Улс гадаадын улс орнуудтай харилцан зэрэг хилээ нээж байж цар тахлын өмнөх үе шиг чөлөөтэй зорчих боломжтой болно. Монгол Улс хилээ нээх шийдвэрийг үндсэндээ гаргасан гэж хэлж болно. Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд гэрчилгээг олгож эхэлсэн. Энэхүү гэрчилгээг гадаад улс орнуудтай тохирч, гадаад улсуудын гэрчилгээг мөн харгалзаж, харилцан тохирсноор шууд нислэгүүдийг сэргээх саналыг тавьж байгаа.

Манай улс хилээ нээхэд бэлэн, гадаад улс орнуудтай хилээр зорчигч нэвтрүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Монгол Улс хилээ нээнэ гэдэг нь гадаад улс оронтой харилцан тохирч байж хилээ нээх тухай ойлголт гэдгийг дахин хэлмээр байна.

ShareTweetShare
Previous Post

Гадаадын 93 орноос 34 553 иргэн эх орондоо иржээ

Next Post

Олимпын эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Next Post
Олимпын эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Олимпын эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан