Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр ‘Сүүлийн 24 цагийн дотор 7800 гаруй хүнээс шинжилгээ авахад 891 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 57512 болж байна. 836 нь Улаанбаатарт, эрүүл мэндийн ажилтан 1, 54 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Эрдэнэт 12,
- Дархан 1,
- Дорнод 4,
- Архангай 4,
- Хэнтий 5,
- Говь-Алтай 1,
- Сэлэнгэ 7,
- Увс 17,
- Дундговь 3,
Ингэснээр дотоодын халдвар 56787
Эмнэлгээс шалтгаалах халдвар 168,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 509,
Улаанбаатарын халдвар 50975,
Аймаг, орон нутгийн халдвар 5812 болж байна.
Сүүлийн 24 цагт 434 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 49754 боллоо.
Нийт 4533 хүн эмчлэгдэж байгаагаас 2340 нь хөнгөн, 1585 нь хүндэвтэр, 486 нь хүнд, 122 нь маш хүнд байна.
4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 272 болж байна.
32 настай эрэгтэй, 5 сарын 14-нд онош батлагдсан
37 настай эмэгтэй, 5 сарын 27-нд онош батлагдсан
71 настай эрэгтэй, 5 сарын 10-нд онош батлагдсан
83 настай эрэгтэй, 5 сарын 16-нд онош батлагдсан.