Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргахгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “Бизнес, нийгмийн 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 нь хэвийн ажиллаж байгаа. Харин шөнийн цэнгээний газар, тоглолтууд гэх мэт 9 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна. Хөл хорио тогтоохгүй гэдгийг Засгийн газар, УОК өмнө нь мэдэгдсэн. Харин энэ сарын 15 хүртэл хүүхдийг халдвараас хамгаалах, 18-40 насныхныг вакцинжуулалтад хамруулах нь туйлын чухал. Хэдийгээр энэ насны хүмүүс хөнгөн өвдөж байгаа ч архаг хууч өвчтэй, ахмад настнуудад халдварласан тохиолдолд биеийн байдал хүндэрч байгаа тул амь нас, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй” гэв.