Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,189 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 62,585 болж нэмэгдэж байна.
Мөн хугацаанд 829 хүн эдгэрсэн бол 13 хүн энджээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 52,812 иргэн эдгэрээд байгаа бол 301 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байгаа юм.