Ковидын халдвар авч эхнэрийн хамт тусгаарлагдаад буй ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Улсын хоёрдугаар эмнэлгийн цонхоор мэдээлэл хийлээ.
Нэр дэвшигч Д.Энхбат өнгөрсөн сарын 8-нд БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн веросел вакцины эхний тунг хийлгэжээ. Хоёр дахь тун хийлгэх хугацаа тавдугаар сарын сүүл буюу 29-30-нд байсан ч хийлгэлгүй PCRшинжилгээгээр орон нутагт зорчиж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн аж.
Тэрээр хоёр дахь тунгаа хийлгээгүй шалтгаанаа “Хөлхориотой байсан. Би Улаанбаатар хотоос 26 км зайдамьдардаг. Тиймээс хөл хорио тавигдангуут буюу 8-нд вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Вакцины II тунгаатариулах хугацаа 29-30-нд таарсан. Тухайн үед би ороннутагт сонгуулийн ажлаар явж байлаа. Тиймээстариулаагүй байсан юм” гэлээ.
Хөл хориотой байсан ч нийслэлд вакцинжуулалт хийгдэж байсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос ковидын халдварт өртөх өндөр эрсдэлтэй 50-64 насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дээрх насны иргэдийн дархлаажуулалтад хамрагдалт хамгийн өндөр хувьтай яваа. Тэгвэл нэр дэвшигч Д.Энхбат гурав, дөрөвдүгээр сарын турш вакцинаа хийлгэлгүй явснаас харахад тэрээр ерөөс вакцин хийлгэх хүсэлгүй байсан байна.
Өөрөө ч энэ тухай твийтэрт олон удаа жиргэж байжээ. Тэрээр“Вакцин гармагц л тариулж болохгүй юм байна. Вакцины түүх, судалгааны тухай сонирхолтой кино үзлээ. Олон вакцин хүчтэй сөрөг нөлөөтэй байсан учир зогсоож байсан юм байна. Мөн их олон төрлийн муу үр дагавартай явсаар иржээ. Жижиг улс бусад улс орнуудыг ажиглах хэрэгтэй юм байна” гэж жиргэж байжээ.
Жиргэсэн шигээ хэдэн сарын турш ажиглалт хийж байгаад эцэстээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болмогц вакциныхаа эхний тунг хийлгэсэн болж таарч байна.
Б.Цэцэг