Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг “Токио-2020” олимпын наадамд оролцох сүүлийн эрхийн төлөөх тэмцээний хагас шигшээд Бельгийн багт 16:15-аар хожигдож, Токиог зорих боломжгүй боллоо.
Энэ удаагийн тэмцээнд Монголын багийг 21:8-аар хожсон Унгарын шигшээ багийг аваргын төлөөх тоглолтод Бельгийн шигшээ баг нутагт нь хожиж “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмыг зорих сүүлийн ганц эрхийн эзэн боллоо.