• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Арслантай гүүрний урд хэсэгт усны түвшин нэмэгдэж, барилгуудын сууринд эрсдэл үүсжээ

2021-06-11
in Бусад, Нийгэм
0
Арслантай гүүрний урд хэсэгт усны түвшин нэмэгдэж, барилгуудын сууринд эрсдэл үүсжээ

Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автсан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байна.

Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Ингэснээр усны түвшин тодорхой хэмжээгээр буураад байгаа юм.

Арслантай гүүрний урд хэсэгт усны түвшин нэмэгдэж, барилгуудын сууринд эрсдэл үүсэж байна. Үерийн усны эрсдэлээр “Хан хиллс”, “Маршал таун” зэрэг хотхонууд үерт автах судалгаа гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.

Нийслэлд хийсэн замууд борооны ус зайлуулах хоолойгүй нь гамшгийн нөхцөл байдлыг бий болгож байна

Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Энэ жил бороо хур ихтэй жил болох нь. Олон улсын байгууллага 2017 онд бороо ихтэй жилийн судалгаа гаргаж, үер усны аюул Улаанбаатар хотод ойрхон байгааг хэлж байсан. Энэ бороо Улаанбаатарын зам, нүхэн гарцын инженерийн шийдэл, ус зайлуулах хоолой, тэдгээрийн тооцоо, судалгаа нь олон улсын стандартад нийцсэн эсэхэд дүн тавьж байна.

Хотын төлөвлөлтийг инженерийн шийдэлтэй, олон улсын чанар, стандартад нийцүүлэн хийх хэрэгтэй. Нийслэлд хийсэн замууд борооны ус зайлуулах хоолойгүй байгаа. Энэ нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлж, цаашлаад гамшгийн нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс шилдэг инженерүүдийг ажиллуулах ёстой юм.

Үерийн усны ам болон эрсдэлтэй байршил дээр гэр хороолол барьсан байдаг. 2-3 хоног бороо ороход ийм нөхцөл үүсэж байгаа юм чинь 1966 оных шиг 14 хоног бороо орвол хот тэр чигээрээ урсах эрсдэлтэй байна.

Шийдэл, гарцыг дандаа инженерийн тооцоо, судалгаатай гаргаж байх хэрэгтэй. Ажлыг хямд аргаар шийдсэний эцсийн үр дүн муу гарч байна. Туул голын сав газарт дураараа барилга барьж, ашгийн төлөө улайрч болохгүй. Тэнд байр худалдаж авсан иргэдийн амь нас, эд хөрөнгө, бусад зүйл эрсдэлд орж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шууд засварлахад нийслэлд хөрөнгө мөнгө дутмаг тул цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Геодези, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шууд шинэчлэх боломж байхгүй. Улаанбаатар хотод шинэ бүтэц хийхгүй бол хоорондын уялдаа холбоо байхгүй байна. Дулааны шугам, сүлжээ бол газар доорх хот. Үүний 76 хувь нь муудсан. Үүнийг хот дангаараа төсвөөрөө шийдэх ямар ч бололцоо байхгүй. Бид УИХ, Засгийн газартай хамтарч, хотод тулгамдсан асуудлаа шийднэ” гэсэн юм.

Үерийн уснаас үүдэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд зам эвдэрсэн. Үерийн даланг зориулалтын дагуу ашиглахгүй бол ус хальж, зам эвдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй.

Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Харин сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдэж, тус замуудад сэтгэлгээ хийж, усны түвшинг бууруулжээ. Мөн нийслэлийн холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ShareTweetShare
Previous Post

ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх 33 рашаан, сувилал

Next Post

Коронавируст халдварын 1622 тохиолдол илэрч, 8 хүн нас баржээ

Next Post
ХӨСҮТ: Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

Коронавируст халдварын 1622 тохиолдол илэрч, 8 хүн нас баржээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан