• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

С.Амарсайхан: Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлана

2021-06-15
in Дэд онцлох, Улс төр
0
‘Улбар шар’ зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

УИХ-аас батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өнөөдөр /2021.06.15/ хуралдлаа. Хуралдаанаар Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

“COVID-19-ИЙН ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТ, ДААТГАЛД ХАМРУУЛАХ ШААРДЛАГТАЙ БАЙНА”

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-Нөхцөл байдалдаа сайн дүн шинжилгээ хийх ёстой. Бүтэн хоёр жил шахуу дөвчигнөлөө. Нэгдүгээрт, вакцины бодлогоо гаргаач ээ гэж ҮАБЗ-д би хэлсэн. Энэ тэндээс айлуудын хаяж өгсөн вакциныг иргэддээ хийсэн. Одоо бид өвчлөлөөр тэргүүлж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль халдварын тархалтад нөлөөлсөн.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Нэгдүгээрт, эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдаж байна. Эмнэлгийн ачаалал илүү хүндэрнэ. Насанд хүрсэн нийт хүн амын 60 хувь буюу 750 мянган иргэн давтан тунд хамрагдсан. Дархлаажуулалтын ажил бүрэн дуусаагүй байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой. Вакцин хийлгээд тайвширч болохгүйг мэргэжлийн байгууллагаас сануулсаар ирсэн. Хүн амын 36.5 хувь буюу нэг сая гаруй хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Энэ долоо хоногт 12-17 насны хүүхдүүдийг “Файзер” вакцинд хамруулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР:

-Нөхцөл байдал хүндэрлээ. Нас баралт нэмэгдэж, эмнэлгийн ор эмчилгээ, үйлчилгээ нөөц хүндрэлтэй байна. Засгийн газраас нэн ялангуяа эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай. Үнээ бууруулж, даатгалд хамруулах хэрэгцээ шаардлага байна. Халдвар авсан хүн гэрээр хяналтад орох үед нэг хүн 150-250 мянган төгрөгөөр эм бэлдмэл авах боллоо. Үүнд Эрүүл мэндийн сайд хариулж болох уу. Эмч нарын ачаалал, өвчлөл цалин хангамж талаас асууя. Хүүхдийн өвчлөл нэмэгдээд эхэллээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Эмийн ханган нийлүүлэлтэд онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийдэг асуудал байж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал,  хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ.

“ОХУ-ААС II ТУНГ ХЭЗЭЭ НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ ХАРИУ ӨГӨӨГҮЙ”

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Гэрээр эмчлэх журмыг энэ оны хоёрдугаар сараас шинэчлэн баталсан. Шинж тэмдэг батлагдсан, шинж тэмдэггүй болон, шинж тэмдэгтэй боловч эрсдэл багатай хүмүүст гэрээр вирусийн эсрэг эм олгож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн тогтмол тандалт хийж байна. Сovid-19-ийн эмийн үнийг барих талаар вирусийн эсрэг эмийг компаниуд харилцан адилгүй үнэтэйгээр оруулж ирж байна. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлсэн асуудал гарч буй учраас нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлэг, ямар үнэтэйгээр зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд болон яамны цахим хуудсаар ил тод зарлах шийдвэр гарсан.

Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар өрхийн эмнэлгийг санхүүжүүлэх тарифыг баталсан. 2021 он гарснаар Сovid-19-ийн хариу арга хэмжээнд оролцсон нийт эрүүл мэндийн салбарын ажилчдад илүү цагийн урамшуулал дээр 12.8 тэрбумыг олгосон. ХӨСҮТ-д 2.7 тэрбум, Зоонозын өвчин судлалын төвд 294 сая төгрөг, Нийгмийн эрүүл мэндийн төвд 249 сая гэх мэтээр олгосон. Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор халдвар авсан болон улаан бүсэд ажиллаж буй хүмүүст урамшуулал 2.5 тэрбум төгрөг олгох шийдвэр гарсан.

ОХУ-аас ямар хугацаанд хоёрдугаар тунгаа нийлүүлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байна.

ShareTweetShare
Previous Post

Токио 2020 наадмыг зохион байгуулагчид тамирчдад дараа хэрэглэх нөхцөлтэйгээр 150,000 бэлгэвч тараана

Next Post

Covid-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна

Next Post
Covid-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна

Covid-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан