УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ‘Боомтуудын нэвтрэлтийг сайжруулах ажлыг 2022 оныг хүлээхгүйгээр өмнө нь хийж болдоггүй юм уу. Ирэх ес, аравдугаар сараас ч төмөр замаар нүүрсний тээвэрлэлтээ хийж болохгүй юм уу. Хоёрдугаарт, сүүлчийн долоо хоногт хилээр нэг ч автомашин нүүрс гарсангүй. Эдийн засаг сайхан болно гэсэн. Сайхан болсонгүй. Өнөөдөр маргааш гэлтгүй экспортдоо анхаарахгүй бол нөхцөл байдал их хүндэрлээ’ гэв.
Л.Халтар: Хил холболтын цэгийг эцэслэн шийдээгүй байхад хилээс нааш төмөр зам тавина гэж байхгүй. Хоёрдугаарт, сүүлийн 10 хоногт нүүрс хилээр гараагүй нь үнэн. Цагаан хад, Гашуунсухайтад ковид19-ийн тархалт их байгаа учир Хятадын тал болгоомжилж татан авалтаа зогсоогоод байна. Одоо Шадар сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн боомт руу явах гэж байна” гэсэн юм.