Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө. Түүний хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр намын гишүүнээсээ албан ёсоор түдгэлзэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ даргаа сонгох МАН-ын Их хурлыг хойшлуулж, Бага хурлыг У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр хуралдуулахаар болжээ. Тус намын бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм.
Дашрамд дурдахад, У.Хүрэлсүх намын даргын тамгаа үүрэг гүйцэтгэгчид шилжүүлээд, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх аж.