Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг ирэх Даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулах тов гарлаа. Үйлдвэрлэгч компанийн зүгээс зөвлөмж авч, албан ёсны зөвлөмж удахгүй албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулна.