• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Төв талбайд цугларсан уяачид цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авсангүй

2021-07-02
in Бусад, Нийгэм
0
Төв талбайд цугларсан уяачид цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авсангүй

Улсын онцгой комиссоос өчигдөр буюу долдугаар сарын 1-нд хуралдан, Улсын баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн билээ. УОК-ын саналыг яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байна.

Тэгвэл уг саналыг эсэргүүцсэн уяачид төв талбайд морьтой цуглаан зохион байгуулж байна. Тэд Яармагт цугларан хотын төв хүртэл авто машины замаар явсан юм.

Цагдаагийн байгууллагаас Сүхбаатарын талбайд цугларсан уяачдад цар тахлын үед жагсаал, цуглаан зохион байгуулж болохгүйг анхааруулж, тарахыг шаардсан.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлстийн албан хаагчийн дээрх шаардлагыг Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Батсайхан хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр “Энэ цуглааныг Монголын морин спорт уяачдын холбоо зохион байгуулаагүй. Наадамд оролцохоор аймаг бүрээс ирсэн уяачид маань өөрсдөө нэгдэж, хурдан морины уралдааныг явуулж өгөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байна. Өчигдөр талбай дээр болсон наадмыг эсэргүүцсэн жагсаалыг бид анхааралтай ажигласан. Тэндээс харахад наадмыг ямар нэгэн улс төрийн үүднээс зохион байгуулалттайгаар эсэргүүцээд байна уу гэсэн хардлага төрсөн. Тиймээс цагдаагийн байгууллагыг шаардлагыг хүлээн авсан албан бичигт гарын үсэг зурах боломжгүй байна” гэдэг хариулт өгөв.

Уяачид хурдан морины уралдааныг хориглохгүй байх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд хариу иртэл цуглаанаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Уяачдын төлөөлөл “Монгол үндэсний өв соёл, тусгаар тогтнолын баталгаа болсон монгол наадам маань үгүй болохын ирмэг дээр ирээд байна. Өнгөрсөн жил цар тахлын үед үзэгчгүйгээр, уяач унааж хүүхдийн хүрээнд хийж болсон. Энэ удаад ч мөн тэгж хийх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Ням гарагт нээгдэх Хөшигийн хөндийн нисэх буудал 12 авиа компанитай хамтран ажиллана

Next Post

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн дээд шатны шүүх хуралдаан хойшлов

Next Post
Ш.Батхүү нарт холбогдох хэргийн дээд шатны шүүх хуралдаан хойшлов

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн дээд шатны шүүх хуралдаан хойшлов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан