Цар тахлын энэ үед зах, худалдааны төвүүд болоод шатахуун түгээх станцууд зохиомол хомсдол үүсгэхгүй байх үүрэг хүлээж байгаа. Энэ асуудлыг гамшгийн тухай хуулиар зохицуулсан. Гэтэл шатахууны нөөц хангалттай байхад зохиомол хомсдол үүсгэсэн ‘Магнай трейд’ ХХК-ийг 20,000.000 (хорин сая) төгрөгөөр торголоо. ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт, шалгалтын ажлаа үргэлжлүүлж байна.