• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Дэлхийд ‘Дельта’ хувилбар тархаж, зарим улс хөл хорьж байна

2021-07-08
in Дэд онцлох, Дэлхий дахинд
0
Дэлхийд ‘Дельта’ хувилбар тархаж, зарим улс хөл хорьж байна

Энэтхэг улсад цар тахлын хоёр дахь давлагаа дөрөвдүгээр сард эхэлж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, хүчилтөрөгч хомсдож, олон мянган хүн нас барж, талийгаачийг чандарлах газар ч олдохгүй байв. Гэтэл удалгүй тавдугаар сард цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирусийн B.1.617.2 буюу Дельта хэмээх хувилбар эрчимтэй тархаж эхэлжээ.

Өдгөө Дельта хувилбар АНУ, Европ, Африк, Австрали тэргүүтэй нийт 100 гаруй улсад бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар хамгийн анх 2020 оны аравдугаар сард Энэтхэгт бүртгэгдэж, түүнээс хойш бусад хувилбараас хамгийн илүү халдварлах чадвартай нь болжээ. Харин энэ оны тавдугаар сард ДЭМБ Дельта хувилбарыг дэлхийн асуудал болж байгааг зарлаж байв.

Өдгөө Дельта хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсын хувьд нийт халдварын олонхыг эзлэх болжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар Дельта хувилбар бол SARS-CoV2 вирусийн анхны хэлбэр болон түүний дараа нийт халдварын дунд зонхилсон B.1.1.7 буюу Альфа хувилбараас халдварлах, өвчлүүлэх чадвараар хэд дахин өндөр гэнэ.

Түүнээс гадна халдвар аваад эдгэрсэн, эсвэл вакцин тариулж бүрэн дархлаажсан хүмүүс ч тус хувилбараар өвчилж байгаа нь олон улсын санааг зовоож эхэлжээ.

Тухайлбал, цар тахлын эсрэг хамгийн амжилттай тэмцэж яваа орнуудын нэг Израильд бүрэн дархлаажсан иргэдийнх нь 50 хувь нь Дельта хувилбарын халдвар авчээ. Түүнчлэн өдөр тутамд шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 90 гаруй хувийг Дельта хувилбар эзэлж байгаа тул израильчууд өнгөрсөн сарын 15-нд цуцалсан хязгаарлалтаа даруй эргэн сэргээж, иргэд дотор орчинд амны хаалттай байх болсон юм.

Тухайн үед Австралийн Сидней хот хоёр долоо хоногийн хөл хорио тогтоож, Шинэ Зеланд аялагчдыг тусгаарлах журмаа сэргээж, Бангладеш хатуу хөл хорио тавьж байв. Түүнээс хойш одоог хүртэл олон өдөр өнгөрөхөд байдал сайжраагүй бөгөөд, харин ч тус хувилбар улам олон оронд тархаж, хэд хэдэн улсын халдварт зонхилж, шинэ хөл хорио, хязгаарлалтуудыг араасаа дагуулсаар байна.

Жишээлбэл, Москва хотын дарга Сергей Собянины хэлснээр ОХУ-ын нийслэлд шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын тогтмол 90-ээс дээш хувийг Дельта хувилбар эзэлж байгаа гэнэ. Мөн Сингапур, Фижи арлууд, Индонези, Франц, Португал гээд хэд хэдэн оронд уг хувилбар бүртгэгдсэн гэнэ.

Түүнээс гадна B.1.617.2 буюу Дельта хувилбар дахин мутацид орж Дельта+ хэмээх бүүр ч илүү халдвартай хувилбар үүсгэсэн нь мөн л олон улсад хурдтай тархах хандлагатай байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, өчигдөр/2021.07.07/ АНУ-д бүртгэгдсэн долоо хоногийн дундаж халдварын тохиолдолд Дельта хувилбар анх удаа зонхилжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн шинэ халдварын тохиолдлуудыг нэгтгэн судлахад 51 хувь нь Дельта хувилбартай холбоотой байж. Харьцуулж үзэхэд түүний өмнөх долоо хоногт нийт халдварын 30 орчим хувийг тус хувилбар эзэлж байв.

Түүнээс гадна гурван долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Олимп зохион байгуулах гэж буй Япон улс өчигдөр цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор улс даяар онц байдал зарласан байна.

Мөн халдвар хамгааллын зарим дэглэмээ сулруулж байсан Өмнөд Солонгост энэ долоо хоногт хоёр дахь хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн тул цар тахлын дөрөв дэх үе эхэлж байна хэмээн үзэж, дор хаяж нэг долоо хоногоор хөл хорьж байна.

Эх сурвалж: REUTERS TIME BBC JAPANTIMES RT.COM

ShareTweetShare
Previous Post

ЭМЯ: Есөн хүн Covid-19-өөр нас баржээ

Next Post

Дарханы замын ажил 50 орчим хувьтай байна

Next Post
Улаанбаатар-Дарханы замын гүйцэтгэл 69-73 гаруй хувьтай байна

Дарханы замын ажил 50 орчим хувьтай байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан