• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Л.Халтар: Улаанбаатар-Дарханы замын эхний 130 км-ыг 10-15-нд бүрэн нээнэ

2021-07-09
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Л.Халтар: Улаанбаатар-Дарханы замын эхний 130 км-ыг 10-15-нд бүрэн нээнэ

ЗТХ-ийн сайд Л.Халтар өчигдөр сэтгүүлчдийн хамт Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын шинэчлэлийн байдалтай газар дээр нь танилцав. Замын бүтээн байгуулалтад 3 дахь удаагаа очиж буй тэрээр уг автозамын дэд бүтэц, газар шорооны ажил ахицтай явж байна хэмээн тодотгож байв.

“Хүлээлт бий, яагаад гэвэл энэ чиглэлийн автозам нь нэгд, АХБ-ны болон Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк (ЕСБХБ)-ны гэсэн зэрэгцээ автозамын 2 төсөл хэрэгжиж буй. Хоёрт, олон улсын чанартай энэ замыг 3-5 үеийн  хучилттайгаар нарийн технологийн дагуу тавьж байгаа тул үйл ажиллагаа ихтэй, бүтээн байгуулалтад цаг хугацаа шаардаж байгаа” хэмээн учирлаж байв. Тодруулбал, Засгийн газар 2018 онд Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийн автозамын хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг 4 эгнээ, хатуу хучилттай болгон өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.

Ингэснээр үндсэн ашиглаж байгаа 2 эгнээ замыг АХБ-ны “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, засварлаж арчилах” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, улмаар ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтаар мөн шинээр нэмж 2 эгнээ, нийт 4 эгнээ автозамыг 5 багцад хуваан тавихаар төлөвлөснийг дурдаж байв. Тэгвэл өнөөдөр тус замын бүтээн байгуулалт газар дээрээ ямар байдалтай байгааг эхлээд ажлын гүйцэтгэлийн хувиар танилцуулвал,

  • Нэгдүгээр багц буюу нийслэлээс баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар модотын давуу буюу 52-ын давааны ар тал хүртэлх 37.26 км замын ажил 85.43 хувьтай,
  • Багц 1-3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын ажил 88.91 хувьтай,
  • Багц 1-5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 зм замын ажил 90.89 хувийн тус бүр гүйцэтгэлтэй байна.

Тэгвэл ажлын гүйцэтгэлийн хувиар тооцон тус замын эхний шинэчлэл хэзээ бүрэн дуусах цаг хугацааг тодруулья. Үүнд салбарын сайд, замын 3 болон 5 дугаар багцын автозамын хучилтыг хийж дуусган 7 дугаар сарын 10-15-ны хооронд зорчих хөдөлгөөнийг нээнэ хэмээн мэдэгдлээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6 гэхэд 1 дүгээр багцын замыг нээсэн. Ингэснээр эхний төслийн 130 км зам бүрэн хатуу хучилттай болж байна.

Харин дунд нь байгаа 2-4 дүгээр багцын ажил нь гүйцэтгэгч болон захиалагч, хяналт тавих, зөвлөх болон санхүүжүүлэгч байгууллага, компаниудын хооронд маргаантай байдал үүссэнээс хүндрэлтэй байгаа. Үүнийг бид хурдан шийдэхийн төлөө ажиллаж байна гэв. Дээрх хоёр багцын ажилд хэзээ тендер дахин зарлаж, ажил хэзээ эхлэхийг тодруулбал,

-Уг нь тендер зарлагдаад манай яам саналаа АХБ-нд хүргүүлээд байгаа. Өчигдөр хүртэл холбогох уулзалтыг хийлээ. Гол нь энэ хоёр багцын өмнөх гүйцэтгэгч компаниуд худрагагүй байдал гаргаснаас дахин ажил ундарч байна. Бид хуулийн байгууллагад хандаж хариуцлага хүлээлгэнэ. Хамтарсан комисс гаран ажлын гүйцэтгэлийг хянаж шалган ажиллаж байна. Гэхдээ юуны өмнө дахин тендерээр замаа хурдан тавих нь чухал болоод байна.

Ер нь бол зөвлөх компани гэдэг гүйцэтгэгч болон захиалагч хоёрын гол гүүр болж байх ёстой. Учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажлыг зөвлөх компани баталгаажуулаад өгөх ёстой. Тэр үр дүнгээр л бид явах ёстой юм. Энэ үүднээс бид зөвлөх ICT компанитай хамтран ажиллаж, энэ талаарх нилээд асуудлыг тавьж шахан ажиллаж байна.

Л.Халтар: Улаанбаатар-Дарханы замын эхний 130 км бүхэлдээ хатуу хучилттай болж хөдөлгөөнийг энэ сарын 10-15-нд бүрэн нээнэ

Одоогийн байдлаар замын 2 дугаар хэсэг буюу ЕСБХБ-ны зээлээр тавьж буй 2 урсгалтай замын далангийн 4.1 сая орчим шоо метр газар шорооны ажлыг эхлүүлээд байна. УБ-Дарханы автозамыг тавьж буй дотоодын болон БНХАУ-ын гүйцэтгэгч компаниудын төлөөлөгч нараас замын ажилд өнөөдөр ямар бэрхшээл тулгарч буйг асуухад бүгд зам барилгын материал хилээр орж ирэхэд удаж буйг учирлаж байлаа. Үүнийг ЗТХ-ийн сайд Л.Халтараас тодруулахад:

-Яг Дарханы замд хэрэгцээт бараа материал орж ирэх нь гацаад, ажил саатаад байгаа юм өнөөдрийн хувьд алга байна. Одоогийн байдлаар импортоор орж ирүүлээд хийх зүйл нь цөөн, асфальт буюу хатуу хучилтад хэрэглэх хар тосоо авчихсан байна. Чулууны хувьд дотоодоосоо нийлүүлж авчаад буталж байна. Шороогоо карьераасаа олборлож байна. Шатахуун, түлшээ мөн дотоодоос авч нийлүүлж буй учир яг одоо их айхтар гацаад дутагдаад буй зүйл байхгүй гэв.

Л.Халтар: Зөвлөх компани гэдэг гүйцэтгэгч болон захиалагч хоёрын гол гүүр болж байх ёстой.

Улаанбаатар-Дарханы замыг анх 1943 онд Төв аймгийн Жаргалант сумын салаа зам хүртэл 108 км-ыг тавьснаар эхэлж, 1972 онд 108-176 км замыг, 1974 онд 176-232 км хоорондох хэсгийг замыг газар дээр нь холих аргаар хөнгөвчилсөн хатуу хучилттай болгон тавьж байжээ. Улмаар 1996-2000 онд мөн л АХБ-ны “Автозамыг хөгжүүлэх” төслөөр хэсэгчилэн их засвар, шинэчлэлийг хийж, 2014-2016 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилт болон улсын төсвийн хөрөнгөөр 25.4 км замд нь ээлжит засвар хийжээ.

Тус чиглэлийн автозамын хөдөлгөөний хоногийн дундаж эрчмийг тооцоход  5802 тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг байна. Оргил ачааллын үе болох баяр наадам, цагаан сарын үеэр хоногт дунджаар 12.389 тээврийн хэрэгсэл зорчдог байна. Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим болон замын ашиглалтын байдлаас шалтгаалан хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар муудсан байна. Нэвтрүүлэх чадварыг  нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлага гарсныг Монгол Улсын автозамын зөвлөх инженер С.Очирбат хэлж байв.

ShareTweetShare
Previous Post

Олимпод оролцох Үндэсний шигшээ багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нарыг сонгожээ

Next Post

Хөвсгөлд амралтын өдрүүдэд 30-40 мянган аялагч ирнэ

Next Post
Хөвсгөлд амралтын өдрүүдэд 30-40 мянган аялагч ирнэ

Хөвсгөлд амралтын өдрүүдэд 30-40 мянган аялагч ирнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан