Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
ХӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, ‘Юуны өмнө Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажилтнууддаа эрүүл мэндийн ажилтны баярын мэндийг хүргэе. Эрүүл мэндийн салбарынхан цар тахалтай амжилттай тэмцэж хариу арга хэмжээг сайн авч байна. Учир нь өнөөдөр Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдсэнгүй. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хичээл зүтгэл мөн ард иргэд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зөвлөгөөг дагасны үр дүнд Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүйг онцолж хэлье.
Япон улсад долдугаар сарын 16-нд коронавирусний нэмэлт дээж явуулсан. Нийт 260 сорьц явуулснаас эхний 38 сорьцын хариу ирлээ. Нийт сорьцын 32 тохиолдолд нь альфа хувилбар бүртгэгдсэн. 82.3 хувь бол дөрвөн сорьцод монгол хувилбар, харин хоёр сорьцоос дельта хувилбар илэрлээ. Энэ нь сорьцийн 5.2 хувийг эзэлж байна.
Энэ долоо хоногт эерэг гарсан байгаа шинжилгээний 10-20 хувьд ПГУ-д суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхэд нийт 369 сорьцны 39-д дельта хувилбар илэрсэн байна. Энэ нь нийт сорьцны 11.6 хувийг эзэлж байна.
Мөн шинээр батлагдах тохиолдлын тоо буурахад нас баралтын тоо ч аяндаа буурдаг. Тиймээс иргэд байнга халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакцинжуулалтад хамрагдаж, халдвар авахгүй байх нь чухал гэдгийг хэлье’ гэв.