‘Барс’ худалдааны төвийн гадна талбайд хүнсний ногооны худалдаа эрхэлдэг иргэд цагдаа нарт хөөгдөж, торгуулахгүй цэвэр аюулгүй орчинд монгол ногоогоо зарах хүсэлтэй байгаа талаараа долдугаар сард ярьж байсан.
Хотын ерөнхий менежер Ням гарагт холбогдох албаны хүмүүстэй хэлэлцсэнээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт орших Төмөр замын 1,000 машины зогсоолд төмс, хүнсний ногооны худалдаа эрхлэгч 110 иргэнийг оруулж, худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлжээ.
Тодруулбал, ‘Улаанбаатар төмөр зам’, худалдаа эрхлэгч нартай хийх гэрээнд гуравдагч этгээдээр нийслэлийн ЗАА оролцож, гэрээ байгуулан ажиллахаар болсон байна. Улмаар худалдаа хийх байршил, хоорондын хэмжээ заагийг тогтоон худалдаа эрхлэгчдийг уг талбайд нэвтрүүлж, худалдааг эхлүүлжээ.