• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Өршөөлийн хуульд хамрагдсан 40596 жолоочийн эрх сэргэжээ

2021-08-19
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Өршөөлийн хуульд хамрагдсан 40596 жолоочийн эрх сэргэжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм. Өршөөлийн тухай хуулиар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээхээр болсон.

Тэгвэл долдугаар сараас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 40596 жолоочийн эрхийн мэдээллийн ‘Эрх хасагдсан’ төлөвийг “Хүчинтэй” төлөвт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн байна.

Тодруулбал, жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг хэвээр үлдээж, 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгаж, 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн ес, 11988 жолоочийн найм, 18233 жолоочийн долоо, 26075 жолоочийн зургаа, 45449 жолоочийн тав, 36113 жолоочийн дөрөв, 55240 жолоочийн гурав, 113635 жолоочийн хоёр, 161285 жолоочийн нэг оноог тус, тус сэргээжээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн ‘Е-Mongolia’ системээр дамжуулан цахимаар болон нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төвд захиалга өгсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн 5356 хүний жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс хэвлээд байгаа аж.

66.516.700.000 ТӨГРӨГИЙН ТОРГОХ ШИЙТГЭЛИЙН 50 ХУВИЙГ ӨРШӨӨЖЭЭ

Дашрамд дурдахад,  Өршөөлийн хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн хүний торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр заасан.

Торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхдөө 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 минутаас өмнө торгуулж, торгох шийтгэлийг биелүүлээгүй 2.804.815 удаагийн 66.516.700.000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөжээ. 

Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол  эрхээ нэг жилээр хасуулж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг. Тухайн жолооч дээрх зөрчлийг 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө үйлдэж шийтгүүлсэн  тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хүчинтэй төлөвт шилжүүлэх аж. Мөн 400 мянган төгрөгийн торгох шийтгэлийн 200 мянган төгрөгийн шийтгэлийг торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн чөлөөлжээ. Тухайн жолооч үлдсэн 200 мянган төгрөгийн торгуулиа 2021 оны аравдугаар  сарын 1-ний өдрөөс өмнө төлснөөр тухайн жолоочийн шийтгэл Өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамрагдана гэсэн үг юм.

ShareTweetShare
Previous Post

Хилийн боомтууд дахь чингэлэг тээврийн терминалыг ирэх сард ашиглалтад оруулна

Next Post

Автомашингүй өдрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна

Next Post
Автомашингүй өдрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна

Автомашингүй өдрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан