Улаанбаатар хотод өнөөдөр /2021.08.24/ явуулын хоёр, суурин 44 цэгт 58 багийн 3853 эмч, ажилтан ажиллаж, 5328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 1025, хоёр дахь тунд 3539, гурав дахь тунд 2659, нийт 7223 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын эхний тунгийн хамралт 73.8 хувь, хоёр дахь тунгийн хамралт 68.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2526 жирэмсэн эх, 12-15 насны 49.517 , 16-17 насны 21.611 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.