‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн төмөр замчин залуус үндэсний томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж, ЭТТ бонд худалдаж авах аянд байгууллагаараа нэгдлээ. ‘Эрдэнэс тавантолгой’ ХХК нь тус компанийн 66 хувийн эзэмшигч юм.
Орчин цагт банкинд мөнгө хадгалуулснаас бонд худалдаж авсан нь илүү ашигтай болсон. Иймд “Эрдэнэс тавантолгой” ХХК-иас гаргаж байгаа хоёр дахь шатны бондоос тус компанийн залуус өөрсдийн санаачлагаараа бондын худалдан авалт хийж, ийнхүү эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдэд хувь нэмрээ орууллаа. Энэ бонд нь төгрөг болон ам.долларын сонголттой гарч байгаа учраас ханшийн эрсдэлээс хамгаалагдсан бөгөөд бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс харьцангуй өндөр хүүтэйгээрээ давуу талтай. Мөн 50 хувийн бага татвартай, хүүгийн орлогоо хагас жил тутамд бодуулах боломжтой, өндөр өгөөжтэй, нээлттэй бонд юм. Тус бондын санхүүжилт Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана.