• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Хоёр дахь ‘Өглөөний гудамж’-ийг өнөөдөр нээнэ

2021-08-30
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Хоёр дахь ‘Өглөөний гудамж’-ийг өнөөдөр нээнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан ‘Өглөөний гудамж’ өнөөдөр /2021.8.30/ нээхээр болжээ. ‘Өглөөний гудамж’-ийг нийтийн эзэмшлийн 600 метр квадрат талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулсан аж. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлэхийг зорьжээ. Өглөөний гудамж нь Жамьян гүний гудамж буюу “Blue Sky” урд талд байрлалтай.

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22-ын өглөөний гудамжийг жишиг болон ажиллуулж байгаа билээ.

ЖАМЬЯН ГҮНИЙ ГУДАМЖИЙН АЖЛЫГ ХОЙШЛУУЛААД БАЙСАН Ч ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР БОЛСОН

Тус гудамжийн тохижилтын ажил болон эхний гудамжаас юугаар ялгаатай, давуу талтай болохыг  нийслэлийн Захирагчийн албанаас тодруулахад:

-Нийт гурван газарт жишиг гудамж бий болгох төслийн ажил үргэлжилж  байгаа. Төлөвлөгөөний дагуу жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгоно. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийж ажиллахаар болсон. Цар тахлын нөхцөл байдал болон цаг агаар мөн бусад шалтгаанаас хамаарч дараагийн байршлуудад тохижуулах жишиг гудамжны ажил тодорхойгүй хугацаанд түр хойшлоод байсан. Гэхдээ энэ онд багтаж  ашиглалтад оруулж, үндэсний хэв маяг, олон улсын стандартын дагуу тохижилтын ажлуудыг хийхээр яригдаж, төлөвлөсөн.

Нөхцөл байдлыг харгалзаж их хэмжээний төсөв санхүүг шаардахгүйгээр тохижилтын ажлыг хийж, дараагийн өглөөний гудамжийг өнөөдөр нээхээр болж байна. Их хотын иргэдийн хүлээлт өндөр байгаа учраас гурав дахь байршлыг ч ойрын хугацаанд нээж магадгүй гэдэг мэдээллийг өглөө.

Иргэдийн дунд эртэч нийслэлчүүдийг дэмжих ажлыг эхлүүлж байгаа нь олны сайшаалыг хүртээд байгаа. Гэвч хотын төвд түрээс өндөр талбайд худалдаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүн, хоолны үнэ үнэтэй байгаа учир дараагийн удаад анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг иргэдээс зүгээс цахим хуудастаа уриалжээ. Энэ удаагийн “Өглөөний гудамж” нь илүү байгальд ээлтэй, эко орчныг бүрдүүлснээрээ онцлог аж.

ShareTweetShare
Previous Post

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Next Post

Эрүүл мэндийн байгууллагын эм тарианы нөөцийг шийдвэрлэв

Next Post
Эрүүл мэндийн байгууллагын эм тарианы нөөцийг шийдвэрлэв

Эрүүл мэндийн байгууллагын эм тарианы нөөцийг шийдвэрлэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан