• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг Замын-Үүдээр богино хугацаанд татан авна

2021-09-06
in Дэд онцлох, Нийгэм
0
АТГ-аас ‘Эрдэнэт’ үйлдвэрийн хоёр албан тушаалтныг саатуулжээ

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг өнөөдрөөс Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авна.

Тус хилийн боомтоор өдөрт дунджаар 100-120 машин ачаа нэвтрэн орж байна. Үүний 40-45 нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн машин ачаа байх бөгөөд татан авалтыг 4-5 хоногт зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Эрдэнэт үйлдвэр” нь цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, хог, усны төлбөр хураамжийг төлж, улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа тул үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэхэд шаардлагатай ачааг татан авахад дэмжлэг үзүүлж байгаа аж. Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэр, Дарханы авто замын бүтээн байгуулалт, дулаан, цахилгааны шугам сүлжээний засвар үйлчилгээний хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмж болон бусад ачаа барааг хилээр шуурхай нэвтрүүлэх зохицуулалт хийхийг ЗТХЯ- ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан онцолж байв.

Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт нэг талдаа 250-300 ачаа тээврийн автомашин нэвтэрч байсан бол коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас 2020 оны сүүлчээр БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлтийг зогсоохгүй үүднээс Хятадын талын тавьсан шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сараас тодорхой тооны жолоочийг Эрээн хотын гаалийн буудалд байршуулж, хилийн “0” цэгт жолооч сэлгэх байдлаар тээвэрлэлт хийж байгаа. Одоогоор 40 жолооч Хятадын талд байрлаж байгаа аж.

“Засгийн газрын тогтоолоор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг халдваргүй бүс болгоход анхаарч, төмөр замын тээврийг нэмэх, автотээврийн зохицуулалтад өөрчлөлт оруулан шаардлагатай арга хэмжээ авч байна. Ингэснээр 7 дугаар сараас Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачааны хэмжээ нэмэгдсэн ч цар тахлаас өмнөх хэмжээнд хүрээгүй байгаа. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах үүднээс эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, бүтээн байгуулалтад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлэх шаардлага үүссэн”-ийг Ё.Жаргалсайхан дурджээ.

ShareTweetShare
Previous Post

Заган ойн санд хээрийн хэмжилт хийж байна

Next Post

Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Next Post
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна

Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан