• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Цагаан давааны хогийн цэгийн найман га талбайг нөхөн сэргээлээ

2021-09-06
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Цагаан давааны хогийн цэгийн найман га талбайг нөхөн сэргээлээ

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Нийслэлийн зургаан дүүргээс гарч буй хог хаягдлыг тус хогийн цэгүүд хүлээн авдаг байна. Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 тонн хог хаягдал төвлөрдөг. Одоогийн байдлаар 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнээс найман га талбайн хогийг ландфил технологиор дарж, булах ажил хийгдэж байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт 16 га талбайг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн.

Харин Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн дөрвөн га талбайг 2020 онд, дахин дөрвөн га талбайг 2021 онд нөхөн сэргээснээр нийт найман га талбайд нөхөн сэргээх ажлыг хийн зүлэгжүүлсэн юм. Уг найман га талбайд таван метр урт, нэг метр диаметртэй, агаар сэлгэх боломжтой 33 метан хий зайлуулах бетонон хоолойг суурилуулжээ. Мөн 70-100 см шороон хөрсөн хучилт хийн олон наст зүлэг тарьсан байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хогийн цэгээс тусгаарлахын тулд гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашааг барьжээ.

Жил тутам хог дарж булах талбайг хэсэгчлэн хаах, нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийх ажил Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан байдаг. Нөхөн сэргээлт хийсэн талбайд хатуу хучилттай, томоохон хэмжээний барилга байгууламж барих боломжгүй бөгөөд хөнгөн чанарын  байгууламж барих зэргээр ашиглах боломжтой юм. Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нөхөн сэргээлт хийсэн талбайд хогийн цэгээс ялгарч буй метан хийг зайлуулах хоолойг байрлуулсан. Метан хий зайлуулах хоолойг байрлуулснаар хогоос ялгарч буй метан хийг цуглуулах, цугларсан хийг устгах болоод ахуйн газ үйлдвэрлэх чиглэлээр судалгааны ажил хийх боломжтой. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн талбайдаа ахуйн газ үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах чиглэлээр БНСУ-ын Байгаль орчны байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн дээрээс нь нарны панелиудыг байрлуулан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох боломжтой гэж тооцоолж байгаа” хэмээн ярилаа.

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгүүд тус бүрдээ 90 га талбайг эзэлдэг. Хогийн цэгийг тойруулан ландфил хийсэн хэсгүүдэд хог дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөгөө гаржээ. Төлөвлөгөөний дагуу хувийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний дагуу Нарангийн энгэрийн хогийн цэгт Хуванцар дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Харин Цагаан давааны хогийн цэг дээр Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хог ангилан, ялгах өндөр хүчин чадалтай автоматжуулсан үйлдвэрийг барьж байгаа юм. Тус үйлдвэр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. “Цаашид хогоо дарж булдаг биш, дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг бий болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн бүрийг хогоо ангилж хаядаг болгохын төлөө ажиллан, хог дахин боловсруулах үйлдвэрийг олноор нь бий болгох шаардлагатай” хэмээн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг онцолж байлаа.

ShareTweetShare
Previous Post

Гавьяат тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ

Next Post

Төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Next Post
Дорноговийн хойд, Сүхбаатарын нутгаар аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна

Төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан