Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
Үүнтэй зэрэгцэн ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг ажилдаа буцаж томилогдсон гэх мэдээлэл цацагдаж эхлэв.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад “Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар томилоогүй” гэлээ. Тэрбээр Л.Баттөр захирлыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг баталгаажуулсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.
Ямартай ч ХӨСҮТ-ийн одоогийн удирдлага чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Харин өмнөх сайдын үед хариуцлага тооцуулан, ажлаас чөлөөлөгдсөн Д.Нямхүүг буцаан томилуулах шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа билээ.