• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Төлбөрийн систем жолооч нарын ачааллыг дийлэхгүй гацжээ

2021-09-28
in Дэд онцлох, Нийгэм
0
Төлбөрийн систем жолооч нарын ачааллыг дийлэхгүй гацжээ

Зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөсөн ч 22.4 хувь нь л төлбөрөө барагдуулжээ. Иргэдийн хувьд торгуулийнхаа тал хувийг төлөхөд ердөө гурав хоногийн хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд Тээврийн цагдаагийн албаны цахим хуудаст торгуультай холбоотой асуудлаар өдөрт 150-250 санал гомдол бүртгэгджээ. Тус албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодруулахад “УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөхөөр болсон. Энэ шийдвэр өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж  эхэлсэн.

Хүчинтэй хугацаа ирэх сарын 1-нд дуусгавар болох юм. Үүнээс өмнө иргэдийг торгуулийн 50 хувийг төлөхийг сануулсаар байсан ч  иргэд цагийг нь тулгах боллоо. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг бүгд л торгуулиа төлөхөө гэнэт санаж ачаалал үүсээд байна.

Улмаар банкны үйлчилгээ, аппликэйшн, торгуулийн систем ачааллаа дийлэхээ больж гацалт үүсээд байгаа юм. Нөгөө талд, иргэд торгуулиа буруу төлөх, төлбөрөө төлсөн ч торгууль нь хасагдаагүй байдаг. Ийм гомдол мэдээлэл сүүлийн үед иргэдээс маш их ирж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн төлбөрийн баримтаар  хасагдаагүй торгуулийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлж байна. Мөн Улаанбаатар, Төрийн банк нь төрийн сантай холбогдсон. Тиймээс иргэд торгуулиа төлөхөд ямар нэгэн асуудал үүсэхгүй, мэдээллийг нь автоматаар бүртгэнэ. Харин бусад банкаар төлбөрөө төлөхөд зарим торгуулийн мэдээлэл нь хасагдаагүй учраас асуудал үүсээд байна. Хэрэв торгуулиа төлөхгүй бол татвараа төлөх, замын хөдөлгөөнд оролцох, жолооны үнэмлэх шинээр авах, автомашинаа даатгуулах, бусад үйлчилгээнүүд явуулах зэрэг бусад үйлчилгээг авахын тулд заавал торгуулиа төлсөн байхыг шаарддаг. “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар аравдугаар сарын 1 хүртэл торгуулийг 50 хувь хөнгөлсөн бол хүчинтэй хугацаа дуусвал торгуулиа бүтэн төлнө” гэлээ.

Тээврийн цагдаагийн албанаас 2017 оны долдугаар сарын 1-ээс 2021 оны зургадугаар сарын 24-ны 00:00 цаг хүртэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлж байгааг анхааруулав. Үүнээс хойшхи хугацаанд зөрчил гаргасан тохиолдолд жолооч нар торгуулиа 100 хувь барагдуулна.

Жолооч нарын хувьд торгуулийнхаа тал хувийг барагдуулахаар нэг цэгийн үйлчилгээнд дугаарлаж ачаалал үүсгээд байгаа юм. Учир нь SmartCar.mn аппликэйшн даваа гаригаас эхлэн гацаж эхэлсэн тул иргэд нэг цэгийн үйлчилгээнд торгуулиа төлж байна.

Тухайлбал, Дүнжингаравт байрлах нэг цэгийн үйлчилгээ өнөөдрийн байдлаар дөрвөн киоск машинаар жолооч нар торгуулиа төлж байгаа юм. Тус төвийн менежер “Торгуулийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөх шийдвэр аравдугаар сарын 1-ээс хүчингүй болно. Үүнээс өмнө торгуулиа барагдуулахаар иргэд урт дараалал үүсгээд байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 2956 иргэн үйлчилгээ авч байсан бол өчигдрөөс  3600 хүн  үйлчлүүлж ачаалал эрс нэмэгдсэн” гэлээ.

Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаах юм. Үүнд:

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 100 200 000 952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 200 200 000 985 дугаарын дансанд тушаах юм байна.

Улсын хэмжээнд нэг 1,000,083 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 700 мянга орчим нь нийслэлд өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа байна. Жолооч нарын тухайд 90 хувь нь 10 мянган төгрөгөөс найман сая хүртэлх төгрөгийн торгуультай. Иймд  УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан  “Өршөөл үзүүлэх тухай”  хуулийн дагуу жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөхөөр болсон билээ.

ShareTweetShare
Previous Post

Хангай-21 гамшгаас хамгаалах сургуулилалт АНУ болон Монгол Улс амжилттай зохион байгууллаа

Next Post

Төрийн албаны шалгалтыг нийт ажиллагсдын 50 хувь нь өгчээ

Next Post
Төрийн албаны шалгалтыг нийт ажиллагсдын 50 хувь нь өгчээ

Төрийн албаны шалгалтыг нийт ажиллагсдын 50 хувь нь өгчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан