• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

ЭМЯ: 750 оюутан халдвар авч, 5 нь эмнэлэгт хэвтсэн

2021-10-01
in Дэд онцлох, Эрүүл мэнд
0
ЭМЯ: БЗД-Т 10, ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ 6 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.10.01) ээлжит мэдээллээ хийлээ.


-УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Монгол Улсад гуравдугаар тун вакцинд хамрагдсан иргэдээс 14 хоногийн дараа 99.9 хувь нь халдвар аваагүй байна. Өөрөөр хэлбэл, 0.1 хувь нь халдвар авсан гэсэн үг. Халдвар авсан хүмүүс маш хөнгөн өвдсөн. Дельта хувилбарын үед бид цэцэрлэг сургууль болон эдийн засгийг нээлттэй байлгаж, эрчимжүүлэх бодлогыг баримталж байна.  Тиймээс 18-аас дээш насныхан гурав дахь тундаа зайлшгүй хамрагдахыг урилъя.

Албан байгууллагууд 10-аас дээш ажилтантай бол гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна. Үйлчилгээний байгууллагууд гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэхийг зөвлөе.

Иргэд амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Дельта хувилбарын өндөр тархалттай орнуудад нийт хүн амынхаа 30 хувийг нэмэлт тунд хамруулж, батлагдсан тохиолдлын тоог хоёр дахин, хүнд өвчтний тоог гурав дахин бууруулах тооцоолол байна. Амны хаалт бол вакцины дөрөв дэх тун юм. Иргэд шинж тэмдэг илрээгүй үедээ халдвар тараах эрсдэлтэй.  Өнөөдрийн байдлаар 306.710 хүн гуравдугаар тунд хамрагдаад байна. Энэ нь нийт хүн амын есөн хувь болж байна. Насанд хүрэгчдийн 50 хувь гурав дахь тунд хамрагдвал тархалт буурах боломж байна. Дельта хувилбарын давалгаагаар нэг хүний ард найман хүн өвчлөх эрсдэлтэй.

НЭМГ-ын Орлогч дарга Ж.ОТГОНБОЛД:

-Нийслэлийн хэмжээнд 24 цагт 11.682 шинжилгээ хийсэн. Шинжилгээний зургаан цэгт 30 ажилтан өчигдөр ажиллажээ. Тандалтад 58 тээврийн хэрэгслээр 230 мэргэжилтэн ажилласан. Явуулын амбулаторийн тоо дөрөв байна. Хотод 6510 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хүүхэд 445 бол 938 жирэмсэн эх эмчлүүлж байна. Тусгаарлах байранд 331 хүн эмчлүүлж байгаа бол гэрээр 35.690 хүн,  ойрын хавьтал 28663 тохиолдол байна. Дельта вирус дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол батлагдсан. Тэр дундаа есдүгээр сарын 1-29-ний хооронд эмнэлэгт хэвтсэн хүний тоо 18135, эмнэлэгт хэвтэж гарсан хүн 16745 тохиолдол байна. Салбарын сайдын тушаалаар УОК-ын дэргэд ор зохицуулах шуурхай багийг  томилсон. Өнгөрсөн хоногуудад 357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргаснаас 23 эмнэлгийн 272 сул оронд хэвтэх нэн шаардлагатай улаан эрэмбийн 96 хүн, улбар шар эрэмбийн 128, шар эрэмбийн 25, ногоон эрэмбийн хоёр иргэдийг хуваарилсан.

Өнөөдрийн байдлаар нөөц 27 ор байгаа. Нийслэлийн хэмжээнд 145 сул оронд хэвтэх хүмүүсийг ангилж, бусад 46 эмнэлэг рүү хуваарилдаг. Дүүргийн тандалтаар 74 жирэмсэн эх хүсэлт гаргаснаас таван эмнэлгийн 58 сул оронд хуваарилж ажилласан. Мөн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой орон нутгаас ирж байгаа  10 орчим оюутан дотуур байранд байгаа. Бид холбогдох байгууллагуудтай хамтран есдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийсэн. Төрийн 13 их сургуулийн оюутны дотуур байранд шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах тал дээр төрийн их дээд сургуулиудын удирдлага хамтарч ажиллахыг уриалъя. Одоогоор 750 оюутан халлвар авч, таван нь эмнэлэгт хэвтсэн.

ShareTweetShare
Previous Post

Халагдсан хүмүүс бусдыгаа турхирч ажил хаялт зарласан гэв

Next Post

Ардчилсан нам төв талбайд жагсана

Next Post
АН-ыг нэг удирдлагатай болгохоор гишүүдийн гарын үсэг цуглуулна

Ардчилсан нам төв талбайд жагсана

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан