• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Бэлтгэл хурандаа Я.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв

2021-10-15
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Бэлтгэл хурандаа Я.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв

Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Тухайлбал, батлан хамгаалах салбарт тасралтгүй 57 жил ажиллаж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг их сургууль болгон хөгжүүлэхэд манлайлж, цэргийн бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл хурандаа Ядамын Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв.

Түүнчлэн ҮБХИС-ийн сургалтын чанар, багш нарыг заах аргаа дээшлүүлэх болон оюутны сурах үйл ажиллагааг ном, гарын авлагаар тогтмол хангаж, эрдэм шинжилгээний ажлын стандартчлалын тогтолцоо, “Батлан хамгаалахын их сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад түүчээлсэн шинжлэх ухааны доктор, хурандаа Баасанжавын Өлзийхуяг, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлж, сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний бүх шатны нэгжид үр бүтээлтэй, тогтвортой ажилласан доктор, бэлтгэл хурандаа Жавзангийн Хүрэл нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагналаа.

МӨН ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

ҮБХИС-ийн Хуурай замын тэнхимийн багш, дэд хурандаа Лхагвадоржийн Сэрж-Очир,

ҮБХИС-ийн Ар талын тэнхимийн дарга Халтарын Эрдэнэчимэг,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн монгол хэлний багш Дамдинсүрэнгийн Болд,

ҮБХИС-ийн Цэргийн тогооч Мөөгөөгийн Саранцэцэг,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сургалт, аргазүйн Ахлах мэргэжилтэн Гунгаагийн Балжинням,

ҮБХИС-ийн Магистрын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Лхагвын Батжаргал,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

ҮБХИС-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Тогмидын Сүхбаатар,

ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор, хошууч Дэмбэрэлийн Идэшноров нарыг шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амжилт бүтээл арвинтай энэхүү сургуулийн их ойг тохиолдуулан хамт олныхоо сор манлай эрдэмтэн багш, ажилтан албан хаагчдын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээж буйдаа туйлын баяртай байгаагаа хэллээ. Эрхэм зорилгоо биелүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн, судалгаанд суурилсан их сургууль болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

ShareTweetShare
Previous Post

С.Эрдэнэ: Ерөнхийлөгч байсан хүний гар урт байна

Next Post

АНУ “Moderna” вакцины дархлаа сэргээх тунг зөвшөөрөв

Next Post
АНУ “Moderna” вакцины дархлаа сэргээх тунг зөвшөөрөв

АНУ “Moderna” вакцины дархлаа сэргээх тунг зөвшөөрөв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан