• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

‘Хаан банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй’

2021-11-23
in Дэд онцлох
0
‘Хаан банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй’

Хуульзүй болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд асуулт, тодруулга авч байна.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ хууль батлагдах маягтай боллоо. Хуулийн хэлэлцгийн явцад Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нар төрийн болон албаны тухай хуулийг өөрчлөхгүйгээр энэ хууль “амилахгүйг” хэлж байсан. Албаны нууцыг хэн тогтоож байна вэ гэвэл төрийн байгууллагын дарга тогтоодог. Янз бүрийн мэдээлэл авъя гэхээр албаны нууц байдлаар ханддаг. Тэгэхээр энэ хууль батлагдсаны дараа Засгийн газарт Төрийн болон албаны нууцын тухай хуулийг  яаралтай дээрх хуультай  холбож батлах чиглэл өгмөөр байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно. Хуулийн төсөлд газрын гэрчилгээ, уул уурхайн лицензийн эзэмшигчдийн талаар мэдээлэл нээлттэй байхаар хуульчилсан. Хэн нь мэдэгдэхгүй газар аваад хашаа хатгадаг, ухаж төнхдөг байдал үгүй болж, хэн гэж энэ газрыг ухаад байгаа нь, хашаалаад байгаа нь тодорхой болно. Ер нь энэ хуулийг дагаад маш олон зүйл нээлттэй, ил тод болж байгаа. Түүнчлэн сэтгүүлчид сэтгүүлзүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулахдаа заавал мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардахгүй. Цаашид хувийн мэдээлэл хамгаалах, аливаа мэдээллийн аюулгүй байдалд халдсан, зөрчсөн, хүний эрхийг хөндсөн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа.

Анхны хэлэлцүүлгийн үеэр дээрх  саналыг хэлж байсан. Энэ хуулиар тухайн байгууллага хэдийгээр нууцад хамруулсан байсанч хуульд заасан 67 мэдээллийг нээлттэй болгож байгаа юм. Нээлттэй 67 мэдээллийг ямар ч байгууллага нууц нэрийдлээр “дарах” бололцоо байхгүй болно.

Мэдээлэл хариуцагч тал, вэб хуудсаараа мэдээлэл дамжуулах үүргийг хүлээж буй.  67 мэдээлэл нээлттэй болсноор тухайн байгууллага мэдээллийг нээлттэйгээр тавьж эхэлнэ. Тухайлбал, бонд, зээл, өрийн бичиг баталгаа, шилэн данс хөтлөлт, 5 саяаас дээш дүнтэй орлого зарлага, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авсан жагсаалт, зээл тусламжуудын талаарх мэдээлэл, улсын төсөв, нийгмийн даатгалын орлого зарлага, төсвийн гүйцэтгэл, аудит хийсэн тайлан, концессийн жагсаалт, мэдээлэл хариуцагчийн хийсэн судалгаа гэх мэт 67 мэдээлэл ил тод болно.

Нийтийн мэдээллийн хууль хувь хүний мэдээллийг хамгаалах хууль, тоон гарын үсэг, кибер аюулгүй байдлын тухай хуулийн үндэс суурь нь болж буй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хүний хувийн мэдээллийн тухай хуулийг дэмжиж байгаа. Олон гишүүд нэг асуудалд байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, 1996 онд баталсан гүйцэтгэх ажлын тухай хууль бол хүний хувийн мэдээлэлд хил хязгааргүй нэвтэрдэг хууль юм. Энэ хуулийг хамт шинэчлэхгүйгээр хувийн мэдээллийн хуулийг ангилах боломжгүй. Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Засгийн газраас энийг оруулж ирээч ээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Шилжилтын үеийн зохицуулалт гээд байгаа. Хугацаа нь хойш тавигдах болов уу гэж харж байсан. Таван сарын 1-ны дотор хуулиар зөвшөөрсөн мэдээлэл давхцалгүй бүгд гар хурууны хээг устгана гэж байна. Хуулиар шахаад явах нь зөв үү. Буруу зөрүү юм устгагдчих вий гэсэн болгоомжлол байна.

ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 31-т шилжилтийн үеийн зохицуулалт бий. Энэ дээр тодорхой хугацааг тавьж өгөөгүй. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуулиар зөвшөөрсөн бусад мэдээлэл хариуцагчийн цуглуулсан гарын хурууны хээг устгана гэж байгаа.

Энэ үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газраас зохион байгуулна. Өөрөөр хэлбэл хүний хувийн мэдээллийн тухай хуулиар гарын хурууны хээг улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар зөвхөн сонгогчийг танихад, улсын бүртгэлийн үйлчилгээ авахад буюу 16 нас хүрээд үнэмлэх авах, цахим үнэмлэх солиулахад  гарын хурууны хээг авна. Бусад тохиолдолд хориглож буй.

Хурууны хээг олон төрөлд ашигладаг. Жишээ нь, супермакетууд, ББСБ, зарим хувийн хэвшлүүд хурууны хээн дата “бааз” үүсгэдэг. Хууль батлагдсанаар хурууны хээний дата үүсгэсэн байгууллагад ажлын хэсэг гарч дата баазыг авах үйл ажиллагаа явагдана. Зарим хувийн байгууллага цахимаар хурууны хээ бүртгэдэг. Энэ хуулиар хувийн хэвшлүүд  хурууны хээний дата бүрдүүлэх боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Нарийндаа яривал бидний интернэтийн эх үүсвэр хоёулаа гаднаас хамааралтай. Сервер, шилэн кабел мөн ялгаагүй. Дэд бүтцээ өөрсдөө хийгээгүй байж мэдээллээ цахим болгох нь зөв үү буруу юу.

Өдөрт 66.2 сая хандалт байгаагийн 14.6 нь халдлага байгаа шүү. Бид хамгаалалтаа хэр хийж байгааг бодох ёстой цаг. Нийт хүн амын 70 хувь нь интернэт сошиал хэрэглэж байна.

Хувийн нууц, эмзэг мэдээллийг хамгаалая гэж ярьж байгаа нь зөв. Гэхдээ бэлгийн чиг хандлагыг та нар бодоорой. Эмзэг мэдээлэл гэчихээд ижил хүйстнүүд чинь айлын нялх хүүхдийг авч жагсаад мөнгө өгөөд байна. Тусдаа байр савтай, гаднын санхүүжилттэй, зугаа цэнгэх газартай байгааг анхаарах ёстой. Сэтгүүлч мэдээллийн аюулгүй байдлыг хариуцна гэж байна. Тэгвэл нүүрээ нуусан хүмүүс утасны цаанаас гүтгэж байгаа нөхдүүдийг яах вэ.

ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ:

“Хакеруудын алдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан. Энэ нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад үүнийг Хаан банкнаас алдсан мэдээлэл байж болзошгүй байна.

ShareTweetShare
Previous Post

Д.Хаянхярвааг суллаж, ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн захирлаас түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

Next Post

Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэн дээвэр дор чуулав

Next Post
Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэн дээвэр дор чуулав

Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэн дээвэр дор чуулав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан