• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Д.Тогтохсүрэн: Одоо ₮450-500 мянгыг авч буй 18,000 иргэний тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна

2022-01-31
in Нийгэм, Редакцийн сонголт, Эдийн засаг
0
Д.Тогтохсүрэн: Одоо ₮450-500 мянгыг авч буй 18,000 иргэний тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай горимоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнийг Монгол Улсын Их Хурал ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцэж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр, инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлага байгааг онцоллоо.

Ингээд хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 350,000 төгрөгийн тэтгэвэр 150,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа бол 480,000 төгрөгийн тэтгэвэр 20,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тэнцвэргүй байгааг тодруулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400,000 төгрөгт хүргэх шийдвэр гарсан.

Тухайлбал, 400,000 төгрөгийн бүрэн тэтгэвэр авч байгаа хүний тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 465,000 төгрөг болж байгаа, үүнийг автоматаар 500,000 төгрөгт хүргэнэ. Харин 499,000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар буюу 570 орчим мянга болно гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгааг цаашид хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн байгааг нэмж тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох, ажлын гүйцэтгэл дээр нэмэгдэл олгох журам үйлчилж байгаа гэсэн тайлбар хийв.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон шийдэл болсныг тодотгож, Монгол Улсын төсөвт хүндрэл учруулах эсэх талаар тодруулав. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого давсан үзүүлэлттэй гарсан. Мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой, шаардлагагүй зардлуудыг хойшлуулах, тэвчих замаар эх үүсвэрийг гаргаж, тэтгэвэр нэмэхээр танилцуулж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “450-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 18 мянган иргэнийн тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох аргачлалыг цаашид анхаарах талаар санал хэлэв.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ShareTweetShare
Previous Post

Царцаасан төслүүдийн төсөвт өртгийг нь өөрчлөлгүй 2023 он руу шилжүүлж, дуусах хугацаа сунгагдахгүй байхаар шийдвэрлэсэн

Next Post

Л.Оюун-Эрдэний амбиц ба эцэслэсэн царигийн маргаан

Next Post
Бага хурал: Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжив

Л.Оюун-Эрдэний амбиц ба эцэслэсэн царигийн маргаан

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан